СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-07-10

“Авлигал хороолол”-ыг АТГ, ЭЦА-наас шалгаж, Хотын дарга шүүхэд давж заалдахаар болжээ

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
10 сарын өмнө

Гамшгийн хэмжээнд хүрсэн үерийн гол буруутан нь яалт ч үгүй Хан-Уул дүүргийн XV хороонд орших “Эм энд Жи констракшн” ХХК-ийн эзэмшлийн 11.8 га газар дээр усан дотор баригдаж буй “Авлигал хороолол” болж таарав. Уг нь “Усан парк” байсан ч аажмаар “Авлигал хороолол” болж хувирсан байгаа юм. Гэхдээ албан ёсны нэр нь “AQUA Garden” гэнэ.

Ямартай ч энэ барилгын цогцолбор нь голын голдиролыг өөрчилж, үерийн хамгаалалтыг эвдсэний гай нь гарч ирж буй бололтой. Үерийн улмаас иргэд, аж ахуйн нэгжүүдэд учирсан хохирол улам нэмэгдэж байна.

Энэ сацуу АТГ, ЭЦА-наас “Авлигал хороолол”-ыг шалгаж эхэлсэн байна. Мөрдөгчид газар олголт, барилга барих зөвшөөрөл сэлттэй холбоотой асуудлаас эхлээд “...Ард нь хэн байгаа вэ” гэдгийг илрүүлээд гаргаад ирэх бололтой. . Яагаад гэхээр Д.Загджав Газрын тухай хууль, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг барьж дээрх газрыг олгох төслийг НИТХ-д өргөн барьжээ. Энэ дагуу НИТХ-аас 2007 оны долдугаар сарын 4-нд уг газрыг олгох зөвшөөрлийг Нийслэлийн Засаг дарга Ц.Батбаяр, Хан-Уул дүүргийн Засаг дарга Д.Загджав нарт олгосон байгаа юм.

Тогтоолд “...Засгийн газрын 40 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн тухайн үеийн засаг захиргааны хуваарилалтаар I хорооны нутаг дэвсгэрт Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хойно, Төмөр замын урд талд 11.8 га газарт хэрэгжүүлэх гурван үе шат бүхий төслийн саналыг дэмжсүгэй. . Дээрх төслийн саналыг дэмжиж Нийслэлийн 2007 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний тодотголд тусгуулах, газар ашиглуулах шийдвэр гаргаж, гэрээ байгуулж ажиллахыг байна.

. Мөн Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр 2010 оны А/375 дугаар захирамжаар дээрх газарт “Үндэсний усан парк” байгуулах зориулалтаар “Эм энд Жи констракшн” ХХК-д 11800 м.кв газарт эзэмших эрх олгосон. Тэрбээр 2011 оны гуравдугаар сарын 25-нд 256 тоот захирамж гаргаж “Капитал” банканд шилжүүлжээ. “Эм энд Жи констракшн” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 256 тоот захирамжийг хүчингүй болгуулахаар 2011 оны дөрөвдүгээр сард шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Энэ дагуу .

Дээд шүүхийн энэ шийдвэрийг биелүүлсэн байна.

.

Улмаар байна.

 “Эм энд Жи констракшн" ХХК-ийн захирал А.Амарбаясгалан нь Нийслэлийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулахаар 2020 оны аравдугаар сарын 27-нд Захиргааны хэргийн шүүхэд ханджээ. Тэрбээр нэхэмжлэлдээ “... Усан парк”-ийг бүтээн байгуулах төсөл нь Монгол Улсын хэмжээнд анх удаа хийгдэж байгаа томоохон төсөл юм. Энэ нь олон нийт, иргэдийн амралт чөлөөт цаг, эрүүл мэндийг дэмжих нийтийн эрх ашигт нийцсэн, улсын оронд маань хэрэгтэй, чухал ач холбогдолтой. Нэг даргын үзэмж, хууль бус үйл ажиллагааны улмаас олон жилийн хүч хөдөлмөр, цаг хугацаа зарцуулсан бүтээн байгуулалтын ажлыг зогсоохыг хүлээн зөвшөөрөхгүй. Тиймээс хуульд заасан эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах үүднээс энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд Захиргааны ерөнхий хууль, Газрын тухай хуулийг зөрчсөн Нийслэлийн Засаг даргын 2020 оны есдүгээр сарын 30-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж байгуулах тухай А/1155 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуд нь Нийслэлийн Засаг даргын түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан шүүхэд гаргасан тайлбартаа “2020 оны есдүгээр сарын 30-ны өдрийн А/1155 дугаар захирамжийн тухайд “Усан парк, спорт цогцолбор барих” зориулалтаар байгуулах зориулалтаар  “Эм энд Жи констракшн" ХХК-д олгосон газрыг зориулалтын дагуу ашиглаагүй, эзэмшил газрын зориулалтыг өөрчилж, тухайн газраас хэсэгчлэн худалдахаар нийтэд зарласан нь тогтоогдсон. Бас Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, 22.4, БОАЖ-ын, БХБ-ын сайдын 2015 оны зургадугаар сарын 5-ны өдрийн 230/127 дугаартай тушаалаар хамгаалалтын бүсэд хамаарч байгаа тул хүчингүй болгох үндэслэл бүрдсэн байна. Дээрх захирамжийг гаргахын өмнө 2020 оны есдүгээр сарын 14-ны өдрийн 07/5202 дугаартай албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн байна. Нийслэлийн Засаг даргын 2020 оны есдүгээр сарын 30-ны өдрийн А/1155 дугаар захирамж нь хуулийн үндэслэл бүхий байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ. Гээд нэмэр болсонгүй. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Оюунгэрэл 2021 оны гуравдугаар сарын 3-нд “...Нэхэмжлэгч "Эм энд Жи констракшн" ХХК-ийн гаргасан Нийслэлийн Засаг даргын 2020 оны есдүгээр сарын 30-ний өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж байгуулах тухай А/1155 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ” хэмээх шийдвэрийг гаргажээ. .

Ер нь бол “. Хамгийн гол нь юм. байгаа юм.

Гэвч, энэ асуудлыг . Анхаарал татаад байгаа эдгээр асуултаас эхлээд хариултаа олно.

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 10. ДАВАА ГАРАГ. № 138 (7123)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
10 сарын өмнө
202.126.88.151

Загджав гэх нэг бузарын хулгайч анх өгч дээ!? МПБ Пионер болгож бгаа эна хэмээн Улаан Оросын уяаны нохойн улаан хүзүүвч хүүхдэд зүүж өгч эцэг эхээ ч матаж хэрэг гарвал хэрчиж огтлоход хэзээд бэлэн байна гсн тангараг өргүүлдэг үзэшгүй муухай коммунистийн үлдэц Болормаа ! Хотын дарга гсн сэтэртжй ч зүгээр л МАХН дахь Хотын мафийн дуулгавартай зарц Батбаяр гэгч мануухай нар анх хумсаа дүржээ!

Зочин
10 сарын өмнө
103.161.242.66

Энэ Загджав нөхөр ХУд .ийн засаг дарга байхдаа хамтын ажиллагаатай Эрээн хотод дүүргийнхэнтэйгээ оччихоод хүлээн авалтаар талын харыг хэтрүүлэн хэрэглэж нөгөөх нь доошоо орчихоод хүүхэн шүүхэн гуйж тухайн үед тэнд ажиллаж байсан Манай консулынхныг багагүй сандаргаад авсан товариш шүүдээ Ичихгүй бол дэлгэнэ шүү пизду Минь.

Зочин
10 сарын өмнө
122.201.31.2

Аль эрт л АТГ шалгаж байна гээд байсан. Одоо л шалгах гэж байгаа юм уу худлаа байсан юм уу.

ЗОЧИН
10 сарын өмнө
202.9.40.164

МИЕЭ Л АРААС НЬ ГАРЧ ИРЖ ХАЛААХ БАЙХОО

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.