СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-07-09

“Эрдэнэс тавантолгой”-г үндэстэн дамнасан корпорац болгох нь хөгжлийн гарц мөн

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
10 сарын өмнө

ШИНЭ намын дэд дарга, АШУ-ы доктор, профессор Ж.Цолмонгийн нийтлэлийг хүргэж байна.

Өнөөдөр дэлхийн улс орнуудын хөгжлийг үндэстэн дамнасан корпорац /ҮДК/-аар нь хэмжиж байна. Жишээ нь, АНУ 600 орчим ҮДК-тай. Тийм ч учраас эдийн засгаараа дэлхийд тэргүүлж буй. Өнөөгийн өндөр хөгжилтэй орнуудыг харахад, ҮДК-ууд нь улсынхаа эдийн засгийг нуруун дээрээ авч явж байна. ҮДК гэдэг нь:

  • Хувьцаагаа дэлхий даяар нээлттэй болгосон;
  • Олон оронд салбар үйлдвэрээ байгуулж чадсан;
  • Бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд нийлүүлдэг.

Гэтэл Монгол Улсын эдийн засаг төрийн компаниудынхаа нуруун дээр дөнгөн данган дэнжгэнэсээр. Тэгвэл Монгол Улс хөгжихийн тулд юуны өмнө “Тавантолгой”-гоо түшиглэн ҮДК байгуулах шаардлагатай гэж ШИНЭ нам үзэж буй.  Энэ үнэхээр боломжтой юу, хэрхэн хийх вэ гэдэг асуулт зүй ёсоор тавигдана.

“Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрс олборлож, экспортолдог. Ихэнх хүмүүс нүүрсийг шатаагаад л дуусдаг гэж ойлгодог. Тэгвэл чулуун нүүрс болон коксжсон нүүрснээс бидний мэддэг кокс болон аммиак, кальцийн карбид, ацетиллин, уксусны хүчил, шингэрүүлэгч,  эмийн болон будагч бодисууд  гээд 10 мянга орчим бүтээгдэхүүн гаргаж авч болдог юм байна. Сүүлийн үед төмөр арматураас 3-4 дахин бат бөх, хямд, дэвшилтэт технологи бүхий мяндсан арматурыг барилгад ашиглах болсон нь өнөөх л нүүрснээс эхтэй аж.

Манай улс ҮДК байгуулж чадах уу, ер нь тийм туршлага байна уу, хэтэрхий том мөрөөдөөд байгаа юм биш биз гэж зарим нь асуудаг. Тэгвэл бидэнд ийм төсөл хэрэгжүүлэх гэж байсан туршлага бий. Худалдаа аж үйлдвэрийн яам, Түлш эрчим хүчний яамнаас 1987 онд Тавантолгойн ордыг түшиглэн полимер химийн үйлдвэр байгуулж, нүүрснээсээ жилд 20.000 тн мяндас, 5000 тн хуванцар болон бусад  бүтээгдэхүүн үйлдвэрлэх санал гаргасныг Сайд нарын зөвлөл дэмжин, АИХ-аар баталж, VIII таван жилийн төлөвлөгөөнд оруулсан байдаг. Социализмын үед таван жилийн төлөвлөгөөнд тусгагдсан бол заавал хэрэгждэг тогтолцоотой байсан. Ингээд 1988 онд БНАСУ-ын Сунчоны химийн үйлдвэрийн цогцолбор дээр Тавантолгойн нүүрсийг Мааньтын шохойтой авч очиж, туршилт хийсэн нь маш сайн үр дүн өгсөн тул ТЭЗҮ боловсруулан батлуулж, хорь гаруй залууг БНАСУ-д нүүрс химийн мэргэжилтнээр сургаж, хүний нөөцөө хүртэл бэлтгэсэн байдаг. Харамсалтай нь ардчилсан хувьсгал гарч энэ төсөл зогссон байна. Тавантолгойн орд бол полимер химийн үйлдвэр болон нефтийн үйлдвэр, шахдаг хийн үйлдвэрийн үндсэн түүхий эд болохуйц хамгийн илчлэг сайтай, чанартай нүүрсийг агуулж байгаа. Тэгэхээр бидэнд ҮДК байгуулах туршлага нь ч байна, нөөц бололцоо нь ч байна.

Манай өмнөд хөрш БНХАУ сүүлийн 20 жилд полимер химийн 273 төсөл хэрэгжүүлээд байна. Жилд 4.4 тэрбум тн нүүрс ашигладаг. Үүнээс 300 сая тонныг химийн үйлдвэртээ ашиглаж буй. 300 сая тонн нүүрс гэдэг бол манай 10 жилийн экспорттой тэнцэж байгаа юм. ӨвөрМонголын Ордос  дээр 22 төсөл хэрэгжин, шинэ үйлдвэрүүд барьж, 600 сая тонн нүүрсийг үйлдвэрлэлд ашиглахаар төлөвлөсөн байна.

ҮДК-ийг Тавантолгойн орд дээр түшиглэж байгуулахын тулд төр нэг хувийн алтан хувьцаа эзэмшиж, бусад хувьцааг иргэддээ өмчлүүлэн, хувьцаагаа дотоод, гадаадын Хөрөнгийн биржүүдэд бүртгүүлэн, хөрөнгө оруулалт татах шаардлагатай. Хамгийн гол нь полимер химийн үйлдвэр байгуулах нь чухал. Ард түмэн бид өөрсдөө “Эрдэнэс тавантолгой”-гоо авъя, цаашид ҮДК-тай болъё гэж зүтгэхгүй л бол  төр хэзээ ч өгөхгүй. Тэгвэл бидэнд 2 сонголт байна. Бид 1072 хувьцаагаа эзэмшээд /өмчлөх биш шүү/ Тавантолгойгоо алдах юм уу, 4400 хувьцаагаа өмчлөөд, ҮДК байгуулж, нийтээрээ санхүүгийн эрх чөлөөнд хүрч, улсаа хөгжүүлэх үү гэсэн сонголт байна.

Ж.ЦОЛМОН

АШУ-ы доктор, профессор

ШИНЭ намын дэд дарга

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Амаа
10 сарын өмнө
124.158.70.170

Цаана чинь Хүүк зоригтой шийдэмгий нтр гээд ............Нефтийн цогцолбор барина гэж бүлтрээд улсаа бөөн өрөнд оруулчихаад байна. Одоо зүгээр л 1.5 шахам тэрбум дойлуур үхмэл хөрөнгө болчихсон байна гэнэ. Хэзээ ч ашиг хийж чадахгүй болсон гэж Цэнгэл хэллээ. Энэтхэгийн зээлийг 2025 оноос зээлээ төлнө. Одоо бас юун ҮДК яриад бүлтрээд байнаа? Дахиаад өрөнд оруулах нь уу?

Pp
10 сарын өмнө
103.229.123.222

Neftiin uildver heregtei yumaa kk

Pp
10 сарын өмнө
103.229.123.222

Ene dajgui goy huuhen

Зочин
10 сарын өмнө
150.129.143.18

Ene nuguu hureelengee yachihaa be?

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.