Ардын хувьсгалын 102 жилийн ойг тохиолдуулан “Хөвсгөлд зочлох жил”-ийн хүрээнд Хөвсгөл аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулсан “Хөвсгөл марафон-2023” тэмцээнийг аймгийн ЗДТГ, Биеийн тамир, спортын газар хамтран зохион байгуулжээ.
Тус тэмцээнд 18 сум, 31 төрийн байгууллага, төрийн бус олон нийтийн 14 байгууллага, 16 спортын холбооны нийт 587 тамирчин оролцож, 5 төрлөөр өрсөлдсөн юм. Тэмцээнд Монгол Улсын баатар Л.Даваадоржийн нэрэмжит Хилийн цэргийн 0257 дугаар ангиас 4 төрөлд 21 тамирчин оролцжээ. Ингээд 35-49 насны ангилалын 15 км-ийн төрөлд ахлах ахлагч О.Батзаяа , 18-35 насны 15 км-ийн эмэгтэй төрөлд Балжинням, эрэгтэй 21 км-ийн ангилалд ахлах ахлагч Э.Ганбаяр нар хүрэл медаль хүртжээ.
Мөн үзэгчдийн дунд зохион байгуулсан туухай өргөлтийн тэмцээнд дэд ахлагч Ц.Банзрагч тэргүүн байр, гар дээр суниалтын тэмцээнд ахлах ахлагч Х.Лувсан удаах байр эзэлж, нийлбэр дүнгээр тэргүүн байрын эзэд болжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.