СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-07-09

Үерийн усанд боогдсон 212 иргэнийг нүүлгэн шилжүүлж, далан босгон хамгаалалт хийж байна

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
10 сарын өмнө

Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Энх саран” сувиллын газар болон түүний ойр орчимд үерийн улмаас боогдсон нийт 212 иргэнийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулжээ.

Нүүлгэн шилжүүлэх ажлыг ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, НОБГ-ын Аврах анги, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн газрын нийт 60 гаруй алба хаагч, 12 автомашин, хоёр завьтайгаар хийж гүйцэтгэжээ.

Мөн үерлэсэн байршлуудад чиг үүргийн болон хороодын ажилтан, албан хаагчид хамтран хуримтлагдсан хог хаягдлыг ачиж тээвэрлэх, үүссэн лаг, шаврыг хусаж цэвэрлэх, усанд автсан хэсэгт үерийн далан босгон хамгаалалт хийн ажиллаж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.