- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
Улаанбаатар хотод үүссэн үерийн нөхцөл байдалтай холбогдуулан тодорхой байршлуудын лаг, шаврыг зөөж тээвэрлэх, бохирдлыг цэвэрлэх ажил хоёрдахь өдрөө үргэлжилж байна.
Холбогдох байгууллагын алба хаагчид тусгай зориулалтын мананцар үүсгэгч автомашинаар Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүрэгт 54000мкв талбайг 72 кг бодисоор ариутгал халдваргүйтгэл хийсэн байна.
Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрийн Нарны зам, их тойруу, бага тойруу, Гандигийн гудамж, Денвер, Баянмонгол, Замын цагдаа, Алтай хотхон, Парисын гудамж, Дундгол зэрэг газруудын лаг шаврыг цэвэрлэн, ногоон байгууламжийн усалгааны 10 автомашин нийт 40.000мкв талбайг 90кг бодисоор ариутгаж, халдваргүйжүүлжээ.
Үерийн усанд автаж бохирдсон хүүхдийн паркийн 20га талбайг хоёр удаагийн давтамжтайгаар гадна болон дотор тал хүүхдийн тогтлоом зэргийг машинаар болон явганаар ариутган ажиллаж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.