СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-07-08

🔴LIVE: Иргэдийг эрсдэлд оруулсан барилгыг барьсан компанийг хуулийн байгууллага шалгаж эхэлжээ

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
10 сарын өмнө

Улаанбаатар хотын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжээд байгаа бол Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн дөрвөн сумын айл өрх үерт автаж, иргэд усанд боогдон, цахилгаан тасраад байна. Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор Улсын онцгой комисс мэдээлэл өгч байна. 

Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан: 

-Их хэмжээний бороо орсноос үүдэн Улаанбаатар хотод үерийн нөхцөл байдал үүссэн. 108 орон сууц усанд автсанаас өнөөдрийн байдлаар 60 байр байна. Мэргэжлийн байгууллага түрхэн шуурхай ажиллаж иргэдийнхээ ая тухтай байлгах тал дээр анхаарч ажиллаж байна.
Үерийн ус татарсан гэж санаа амарч огт болохгүй. Ирэх өдрүүдэд бороо орох магадлал өндөр байгаа гэдгийг мэргэжилтнүүд сануулсаар байна. Энэ сарын 10-ны өдөр 15-19 цагийн үед үргэлжилсэн аадар бороо орно гэж УЦУОШГ-аас мэдээлж байна. Иргэд маань урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, онцгой комиссоос өгч байгаа мэдээлэлд анхаарлаа хандуулж байхыг хүсэж байна.

Гамшиг эрсдэлийн буруутай этгээдийг нэрлэхээсээ өмнө иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг нэн тэргүүнд тавих ёстой. Иргэдийг эрсдэлд оруулсан барилгыг барьсан компанийг хуулийн байгууллага шалгаж эхэлсэн байгаа.

Авлига хороолол гээд нэрлэгдээд байгаа тус газрын зөвшөөрөл 2009 онд олгогдож, 2013 онд сунгагдсан байна. 2019 онд барилга эрхлэх зөвшөөрлөө сунгасан юм билээ. Намайг ажлаа аваагүй байхад энэ зөвшөөрөл олгогдсон. Би энэ газар болон 250 гаруй газрын зөвшөөрлийг цуцалж, тусгай хэрэгцээнд авах шийдвэрийг гаргаж байсан. Иргэдэд үнэн зөв мэдээлэл өгөх шаардлагатай байна.   

Үерийн улмаас учирсан хор уршигт дүн шинжилгээ хийнэ. Мөн учирсан хохирлыг тогтоох, хэрэгцээний үнэлгээ хийх ажлыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах үүрэг бүхий Ажлын хэсэн байгуулж, НЗДТГ-ын даргаар ахлуулсан байгаа. Тус Ажлын хэсэг Гамшгийн хохирол, хэрэгцээний үнэлгээ хийх журамд заасан хугацаанд багтаан дүн мэдээг Нийслэлийн онцгой комисст ирүүлнэ гэв.

Онцгой байдлын ерөнхий газраас Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин нэмэгдэж 270см хүрэх эрсдэлтэй байгааг анхаарууллаа. Тухайлбал, "Ривер гарден", "Хан хиллс", "Хүннү 2222", "Кинг тауэр", "Маршалт таун" "Агниста", "Бэлла виста", "Скай гарден" хорооллын оршин суугчдыг урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, анхаарал болгоомжтой байхыг сануулав. 

Мөн иргэд, олон нийт үерийн аюулаас сэрэмжилж, үер усны зам, голын голдирол, гуу жалга, ус хальдаг эрэг дагуу амарч зугалах, хүүхдээ тоглуулахгүй байх, хүүхэд, жирэмсэн эх, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг аюулгүй газар байлгаж, цахилгаан хэрэгслийг хүчдэлээс салгах, шаардлагагүй тохиолдолд аян замд гарахгүй байхыг онцгойлон анхааруулав.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
10 сарын өмнө
66.181.160.83

30 жилийн манан одоо тарвал яасан юм бэ хотод гишгэх разар үлдээлгүй цеметэн ширэнгэ босгочиоод одоо ингэж ухантаад. Утаагаар хордуулж. Хичнээн. жил Бизнес хийв. Энэ 2нам.

Zochin
10 сарын өмнө
202.126.90.111

Zuvshuurul ugsniig ni ehelj shalgaach

Нараа
10 сарын өмнө
66.181.161.244

гол дагуулж барилга барьсан түүнд орсон баячууд хөөрхии боллоо ирээдүйгээ харахгүй өнөөдөртөө болж баярхаж бсан хүмүүс одоо яахаа өөрсдөө мэдэж дээ нал усны гашуун зовлон бага байгаасайдаа

Зочин
10 сарын өмнө
202.126.88.149

Та өөрөөсөө эхлэ. Таны барьсан Туулын эрэг дагуух барилгуудаа нураа.их тэнгэрийн амны харалдаа барих гэж буй хаусаа нураа. Бүх юм танаас эхэлсэн шүү.

Зочин
10 сарын өмнө
66.181.161.198

Emeeltiin mahni asuudal nuursenii ih hulgai bugd l shalgaad suuld ni bulgantuya ni nuursee shalgahaa bolichood bur shineer ehelbel zugeer bna gdg shog ym yariad songuulidaa orno

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.