СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-07-08

Сэлбэ голын үерээс хамгаалах 11 байршилд хамгаалалтын далан босгожээ

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
10 сарын өмнө

Чингэлтэй дүүргийн 19, 24 дүгээр хорооны үерийн усанд өртсөн 273 өрхийн 650 гаруй иргэний аюулгүй байдлыг ханган 1.5км-ийн урттай даланг 156 машин шороо асгаж, хүчитгэх ажлыг шуурхай зохион байгуулан ажиллажээ.

Чингэлтэй дүүргийн 19, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт айл өрхүүд Сэлбэ голын үерийн усанд өртсөн 25 дуудлагыг ЧД-ийн Онцгой байдлын хэлтэс хүлээн авчээ. Дуудлагын дагуу үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, нүүлгэн шилжүүлэх, үер усанд боогдсон иргэдийг татан гаргах, хоол хүнсээр хангах ажлыг дүүргийн Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн 262 албан хаагч, 9 механизм, 20 ачааны автомашинтайгаар 2023 оны 7 дугаар сарын 04-ээс 07-ны өдрүүдэд  ажилласан байна.

Тус дүүргийн 19, 24 дүгээр хорооны үерийн усанд өртсөн 273 өрхийн 650 гаруй иргэний аюулгүй байдлыг ханган 1.5км-ийн урттай даланг 156 машин шороо асгаж, хүчитгэх ажлыг шуурхай зохион байгуулан ажиллажээ.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.