СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2023-07-08

"Плэйтайм" наадмын гурав дахь өдрийн арга хэмжээг цуцлав

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
1 жилийн өмнө

Өчигдрийн 23.00 цагийн үеийн байдлаар Туул голын усны түвшин 11 см-ээр нэмэгдэж, 288 см болжээ. Энэ нь үерийн аюултай түвшнээс 28 см давсан үзүүлэлт юм.

Улмаар 02:00 цагт 301см, 04:00 цагт 308 см, 06:00 цагт 311 см, харин 08:00 цагт 308 см болж эргэн буураад байна. Иймд Нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу олон нийтийн арга хэмжээ, тухайлбал "Плэйтайм" наадмын гурав дахь өдрийн арга хэмжээг цуцаллаа. 

 

Зохион байгуулагчдын зүгээс "Нийслэлийн нутаг дэвсгэрт орсон их хэмжээний борооны улмаас үүссэн үерийн аюул, гамшгийн нөхцөл байдалтай холбогдуулан Playtime Festival нь Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлыг зарлан 2023.07.08-ны хөтөлбөрийг албан ёсоор цуцалж буйг мэдэгдэж байна. Та бүхнээс хүлцэл өчье" хэмээн мэдэгджээ. 

Нийслэлийн удирдлагууд өчигдөр газар дээр нь очин өглөөний 05 цагт үзэгч залуучуудыг нийтийн тээврээр тээвэрлэжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

ззз
1 жилийн өмнө
66.181.161.217

Өөрсдөө дуртайтай очсон юмнуудыг юуг нь тээвэрлэдэг юм.очсон юм чинь аргаа олно биз.хайран мөнгө.цаана чинь түүнээч илүү гамшиг болоод байхад .наадуул чинь цэнгээд л явж байг.чадах юм байх биш

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.