СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-07-08

Өнөөдөр 31 байршилд цэвэрлэгээ хийнэ

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
10 сарын өмнө

Улаанбаатар хотод үерийн нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан нийслэлийн удирдлага, холбогдох байгууллагынхан, албан хаагчид тодорхой байршлуудад ажилласаар байна. Тухайлбал, Сэлбэ голын баруун талын далан сэтэрснийг нэмж хүчитгэх ажил үргэлжилж байна.

Үргэлжлэн орсон борооны улмаас голын усны түвшин нэмэгдэж, Сүхбаатар, Баянзүрх дүүрэг талаас 400-450 метрийн урттай өргөн зурвас газарт 1.2-1.5 метрийн шороон далан босгоод байсан юм. Гэвч далан нь сэтэрч ойр орчмын газар, хотхон, хороолол, барилга усанд автсан. Тухайн байршилд 500 орчим албан хаагч том оврын машин механизмтай ажиллаж, хальж байсан усыг зогсоон, үерийн даланг хүчитгэж буй. Түүнчлэн усанд өртсөн барилгуудын зоорийн давхар, гараашийг чөлөөлөх ажил үргэлжилж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар:

-Сэлбэ голын хамгаалалтын далан сэтэрснээс энэ байршил усанд автаж, нөхцөл байдал хүндэрсэн. Хальсан усыг тогтоогоод, даланг хүчитгэх ажил үргэлжилж байна. Ойрын өдрүүдэд бороо орох тул усны түвшин дахиад нэмэгдэнэ. Тиймээс эрсдэлээс сэргийлэн хаалт, далан босгох, хүчитгэх шаардлагатай хэмээлээ.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа:

-Сэлбийн даланг хүчитгэх, мөн ойр орчмын гараашуудын усыг шавхах ажил үргэлжилж байна. Далангийн хүчитгэлийг шөнөдөө дуусгаад өнөөдөр буюу долоодугаар сарын 8-ны 08:00 цагт энэ байршилд цэвэрлэгээг эхлүүлэхээр төлөвлөсөн. Ус хальсан, үер буусан байршлуудын лаг, шаврыг зөөж тээвэрлэх, бохирдлыг цэвэрлэх, ариутгал халдваргүйтгэлийн ажлыг эхлүүлсэн.

Тодруулбал, төвийн зургаан дүүргийн 31 байршилд хот тохижилт, үйлчилгээний 27 байгууллагын 970 ажилтан, төрийн албан хаагчид ажиллана. Нэмэлтээр хүн хүч шаардлагатай тул олон нийт, оршин суугчдыг нэгдэхийг уриалж байна гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.