Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 241 дүгээр тогтоолоор төрийн тусгай албан тушаалын цалингийн зэрэглэл 13 байсныг 12 болгож, үндсэн цалингийн доод хэмжээг нэг сая төгрөг байхаар тогтоосон.
Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Шадар сайдын 2023 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн тушаалаар “Онцгой байдлын байгууллагын төрийн тусгай албан тушаалын төрөл, ангилал, зэрэглэл, цолны зэрэглэл”-ийг шинэчлэн баталсан байна.
Ингэснээр 7-р сарын 01-ний өдрөөс Онцгой байдлын албаны алба хаагчийн үндсэн цалин дунджаар 28.8 хувиар нэмэгдэж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хот тохижилтын ажилчдын цалинг бас нэмэх хэрэгтэй шүү Тэд бас л фронтын шугман дээр ажилладаг хүмүүс шүү дарга нараа анхааралдаа аваараай даа
Илүү цаг нь тооцогддог биз дээ.