СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-07-07

Туул гол хүчтэй үерлэж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Улаанбаатар хотын тойрсон голуудын усны түвшин, мөн цаашид учирч болзошгүй эрсдэлийн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Байгалийн нөөцийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Уранчимэгээс тодрууллаа.

Тэрбээр "Сэлбэ голын үер аюултай түвшинг 5-10 см давж байсан. Өнөөдрийн 8:00 цагийн ажиглалтаас хойш усны түвшин нэг см буурлаа. Тэрэлж голынх өчигдрийн 8:00 цагаас хойш гурван см буурч, үерийн түвшинг 43 см давж буй. .

Ер нь голын ай сав газарт ус хальж, үерийн онцгой нөхцөл үүссэн. Тиймээс Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд Ажлын хэсэг байгуулж, 21 сав газарт үерийн эрсдлээс хамгаалах, цаг уурын мэдээг танилцуулах, ард иргэдэд сэрэмжлүүлэг өгөх арга хэмжээг авч байна. Нийслэлд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Туул голын сав газрын захиргаа, Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэн, Байгаль, орчин аялал жуулчлалын яам, Нийслэлийн онцгой байдлын комисс /НОК/-той хамтарч ажиллаж байна. Тухайлбал, НОК-той хамтран үерийн давтамж, усны урсац, хэмжээг ажиглаж, мэдээлэл цуглуулсан.

Ойрын өдрүүдэд аадар бороо орж, голуудын усны түвшин нэмэгдэж болзошгүй. Тиймээс иргэд аюулгүй байдлаа ханган, сонор сэрэмжтэй байхыг сануулж байна" хэмээлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.