СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-07-07

Түр зам сэтлэх, усны урсацыг жигдрүүлэх арга хэмжээ авснаар эрсдэлийг бууруулжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Долоодугаар сарын нэгнээс эхлэн бороо үргэлжлэн орсны улмаас нийслэлийн 26 хорооны 31,600 өрхийн 128 мянга орчим иргэн, 11 байршилд гудамж, зам талбай, мөн 108 барилга байгууламж үерт өртжээ.

Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх, Баянгол, Чингэлтэй дүүргийн 18 байршилд нийслэл, дүүргийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, нутгийн захиргааны албан хаагчид, төрийн цэргийн болон тусгай чиг үүргийн байгууллагын 4828 ажилтан, албан хаагч 403 техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.


Түүнчлэн 11 авто зам, орон сууцны хотхонууд усанд автсан тул зарим байршилд зам хаах зохицуулалт хийсэн. Нийт 108 барилга байгууламжийн зоорийн давхрууд усанд автсаныг соруулах ажил үргэлжилж байна. Ус соруулахад өндөр хүчин чадал бүхий шахуурга шаардлагатай тул уул уурхайн компаниуд, хувийн хэвшил үүн дээр дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Одоогоор Баянзүрх дүүрэгт усыг нь соруулах шаардлагатай 27 барилга байгууламж байна.
Автозам, замын байгууламжийн тухайд 11 байршилд гудамж, зам, таван нүхэн гарц усанд автсан. Эдгээр байршилд ус соруулах, түр зам сэтлэх, усны урсацыг жигдрүүлэх арга хэмжээ авснаар эрсдэлийг бууруулжээ.

Үүнээс гадна Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Шанти резинденс” орон сууцны барилгын суурь усанд автаж, эргийн бэхэлгээ нурж, Манлай баатар Дамдинсүрэнгийн гудамжны авто замын буюу бидний нэрлэж заншсанаар “Натур”-ын гүүрийн хашлага хөндийрч, нурах эрсдэл үүссэн гэж мэргэжлийн байгууллагууд дүгнэсэн. Тиймээс гүүрийг түр хааж, маш богино хугацаанд сэргээн засварлаж, хэвийн байдалд оруулсан байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.