Улаанбаатар хотод энэ сарын 15-ныг хүртэл бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа тул УОК-ын дарга С.Амарсайхан урьдчилан сэргийлэх зорилгоор одоо бэлэн байдалд ажиллаж байгаа алба хаагчдын тоог нэмж төвлөрүүлэх, техникийн бүрэн бүтэн байдлыг хангахыг үүрэг болгов.
Мөн шаардлагатай шатахуун тосны нөөц бүрдүүлэх, цахилгаан станц дагуух далан сувгийг тэлж, өргөжүүлж, хүчитгэх, ялангуяа 3, 4 дүгээр цахилгаан станцуудад эрсдэл үүсэхээс сэргийлж, онцгой анхаарахыг УОК,НОК-ын хамтарсан шуурхай штабынханд үүрэг болгосон байна.
Түүнчлэн цэвэр усны эх үүсвэрийн эрүүл ахуйд усны шинжилгээ хийж, иргэд олон нийтэд эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй яаралтай үзүүлж, үерт автсан айл өрх, хүүхэд багачуудад онцгой анхаарах шаардлагатай. Мөн нийгмийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт олон нийтийг хамруулах, Байгалийн гамшигт орон гэрээ алдаж, хохирсон иргэдийн тоо баримтыг гаргаж, түр байрлах байраар хангах тал дээр онцгойлон анхаарахыг даалгажээ.
Цаашид барилга байгууламжийн стандартад анхаарч, үерийн улмаас эвдэрч, сүйтсэн Хөрсний суулт өгч , барилгын суурь болон бүтэц зэрэгт өөрчлөлт орсон барилга байгууламжид үнэлгээ хийх чиглэл өгөв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.