Ардчилсан намын стратеги судалгааны хүрээлэнгийн нээлт болж байна.
Ардчилсан намын стратеги судалгааны хүрээлэнгийн захирал З.Нарантуяа:
-Хөгжсөн орны улс төрийн намууд дэргэдээ стратеги судалгааны том төвүүдтэй байдаг. Манай нам ч энэ жишгээр дэргэдээ экспертүүдтэй байж, санаагаа хөгжүүлж, анализ хийж, хэлэлцүүлэг өрнүүлж, бодлогоо тодорхойлох нь чухал байна.
Залгамж холбоо, дараа үе бэлдэх чимхлүүр ажлууд нь судалгааны хүрээлэн дээр өрнөдөг. Мэдлэг мэдээлэлд суурилсан тийм улс төрийг хийх хэрэгтэй байна. Удирдлага дагадаг соёлоосоо татгалзахгүй бол улс төрөөс арчигдах эрсдэлтэй байна. Бодлого арга ажиллагаа менежментийн өөр аргаар ажиллах зайлшгүй шаардлага үүсээд байна.
Манай нөгөө намын хувьд судалгаан дээр тасраад явчихсан байгаа учир бид өөр өөр дээрээ байгаа мэдээллээ өгөөд, нэгтгээд явах шаардлагатай байгаа.
Юуны түрүүнд бид сонгуульд зөв тактиктай, зөв мессежтэй, хэл яриагаа нэгтгээд орох хэрэгтэй.
Монгол улсын Ерөнхий сайд асан М.Энхсайхан:
-Энэ ажил бүтэмжтэй байгаасай гэж хүсэж байгаа. Бүтэмжтэй байхаас хамаарч Ардчилсан нам, монголын ардчиллын хувь заяа хамаарна гэж бодож байгаа.
Нам өөрөө стратегигүй бол тулгамдсан асуудалд барьц алддаг, санал бодлууд нь зөрдөг. Одооны нөхцөл байдал ч ийм байгаа
Сая клубүүдийн уулзалт болсон. Би оролцож, зарим хүмүүсээс "Энэ уулзалтаас ямар үр дүн гарна гэж бодож байна?" гэж асуусан. Миний хувьд социологийн асуулга юм. Тэгтэл "Гараад клуб байгуулна даа" гэж авч байна лээ. Ийм хэмжээнд хүрсэн нь сэтгэлд хүрэхгүй байгаа.
Клубүүдийг буруутгах аргагүй. Нэгдсэн стратеги байхгүй учраас бүгд эрээн мяраан байхаас өөр аргагүй байна.
Ардчилсан намынханд нэг том алдаа байдаг. Ардын нам найман жил засагласан юм чинь одоо манайх засаглана гэсэн. 70 жил засагласан нам шүү дээ. Үүн шиг алдаа байхгүй шүү.
Ардчилсан намын дарга Л.Гантөмөр:
-Сүүлийн үед зорьж байгаа нэг зүйл бол судалгааны газар, бодлогын байгууллагатай болъё гэж. Судалгаагүйгээс би сая гэрээсээ гарч гурван цаг түгжрээд, сүүлдээ "Нарантуул"-аас нааш алхаж ирж байна. Бороо гарахаар зам хаадаг гэдэг шиг бодлого, шийдэл байхгүй. Тэр хавийн барилгыг хараагаад байх юм. Нарны замын хаялгыг бөглөөд хаячихсан л асуудал шд. Гэтэл Шадар сайд захирамж гаргаад, Бага тойрууг хаачихаж байгаа юм. Бидний амьдрал ийм л бодлогогүй байна.
Бороо орсон учраас Л.Гантөмөр одоо гарч ирээд улс төрөө хий гэж. Ард түмнийхээ амьдрал дээр зоолдог улс төрийн нам байх юм бол яаж явах юм. Үүн дээр л энэ судалгааны хүрээлэн сайн ажиллах байх гэж бодож байна.
Залуучууд нь ухаантай байх юм бол энэ нам задрахгүй.
Ирэх намар гэхэд намын хөтөлбөр бэлэн болгох захиалгыг би Нараа даргад өгч байна. Дараа нь сонгуулийн мөрийн хөтөлбөр захиална. Тэгэхгүй бол хүн бүр дураараа ярьж байна.
Цуглаад хэлэлцье гэхээр манай фракцын хүнийг дарга болго гээд байна.
Гансүх дарга түрүүн таараад “Би статусгүй байна. Яах вэ?” гэж байна. Оролц. Оролцоо бол таны статус.
Судлах зүйл их байна. Баялгийн сан дээр бид нар яах ёстой юм? Бизнес эрхлэгчдээ хэрхэн дэмжих юм? М.Энхсайхан дарга зөв хэлж байна лээ. Украины дайн дээр бид ямар байр суурьтай байх юм? Төрийн албыг яаж шилэн, шударга болгох юм. Энэ бүхнийг судалгааны хүрээлэн тодорхой болгох ёстой.
Бид сайн бодлогоор ялна.
Эцэст нь нэг сайн мэдээ хэлэхэд АН-ын апп-ыг маргааш түлхэнэ. АН-ын 152.000 гишүүн гар утсан дээрээ татаж бүртгэлээ хийнэ. Судалгааны цэстэй байна...
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.