СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-07-07

Усанд автаж болзошгүй барилгуудын судалгааг гаргажээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
1 жилийн өмнө

2023 оны 07 дугаар сарын 06-ны байдлаар Сэлбэ голын дагуу байрласан нийт 141 орон сууц үерийн усанд автаад байна.

Усанд автсан СБД-ийн 1,7,8,11-р хороо, БЗД-ийн 1,6,15,25-р хороо, ХУД-ийн 1,2-р БГД-ийн 3,24,25-р хорооны барилгууд байгааг НОБГ-аас тодруулах ажил хийгдэж байгаа аж.

Мөн, голын эрэг дагуу зөвшөөрөл өгсөн, Архитектур төлөвлөлтийн даалгавар болон загвар зураг батлагдсан усанд автах эрсдэлтэй 230 барилгын дэлгэрэнгүй судалгааг Хот байгуулалт хөгжлийн газраас гаргаж нийслэлийн онцгой комисст хүлээлгэн өгчээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.