"Гацуурт" ХХК-ийн ерөнхий захирал, Хөдөлмөрийн баатар Л.Чинбат Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын малчдыг машинаараа хөөж, мөргөж байгаа бичлэг цахимд орчинд тархсан билээ. Улмаар түүнд гурван зүйл ангиар ял төлөвлөсөн талаар цагдаа болон прокурорын байгууллагын эх сурвалжууд мэдээлсэн.
Хөдөлмөрийн баатар Л.Чинбат цагдаагийн байгууллагад тайлбар өгсний дараа ОХУ руу гарсан. Удалгүй түүнд холбогдох хэргийг хэрэг бүртгэлтийн ажиллагааг дутуу явуулж, нотолбол зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоогоогүй гэж үзэн буцаасан байдаг.
Гэгээн цагаан өдөр, гар утсаар баримтжуулж авсан энэхүү хэрэг улаан мөнгөний өмнө урвуугаараа эргэж байгаа бололтой. Тэрхүү бусармаг үйлдлийг гар утсаараа бичиж, баримтжуулсан Цагааннуур сумын 3-р багийн Засаг дарга Б.Ганзоригт цагдаагийн байгууллагаас "Гацуур" ХХК-ийн ажилтны хурууг хугалсан, "Гацуурт" ХХК-ийн захирлын нэр төрд халдаж, мөргөөгүй байхад мөргөсөн гэдэг худлаа мэдээллийг цахим орчинд тараасан гэх хоёр зүйл ангиар яллагдагчаар татжээ.
Цагааннуур сумын 3-р багийн Засаг дарга Б.Ганзориг:
-Би Гацуурт компанийн ажилтны хурууг хугалаагүй. Тэнд Цагааннуур сумын цагдаагийн ажилтан байсан. Олон гэрчтэй. Гэтэл хуруу хугалсан гэсэн эмчийн магадлагаа гаргасныг гайхаж байна. Миний нэр төрд халдсан гэдгээр нь би уг эмнэлгийн газарт гомдол гаргана.
Мөргөснийг нь харсан өчнөөн гэрч байхад "мөргөөгүй" гэж намайг цагдаад өгсний хариуд бүхий л шатанд гомдол гаргана.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хуулиа гэж УЛ болох гэж чааваас
Цагдаа прокурор бүр дээд цэгтээ ялзарчээ. Ичдэггүй юм байхдаа.
ийм хуультай орон дэлхийд ганц л байгаа тэр нь буурай МОНГОЛ
Хүний хөдөлмөрлөж олсон хөрөнгийг дээрэмдэж авах гэж оролдлого хийсэн зшйл ангиар нь бас хариуцлага тооцох хэрэгтэы
Гүтгэсэн Цагдаа, Прокурор,Эмч, шүүгчдийн нэр ус хаягийг нь тодорхой болго..
Үнэн цагаан хөдөлмөрөөр бий болгосон эд зүйлрүү дайрч давшилсан хүний буру шүүдээ.Манайхан сайн яваа хүнээ илүү үзэж доош хийдэг гэмтэй шүү!Ялгаж салгаж зөв ойлгох нь зөв бхаа
Улсын мөнгөөр баяжсан гээд ..сайдын аав гээд..том алдар цолтой гээд бүхнийг авилгаар дийлдэг гэсэн хөгийн эр бна ш дэ..Олигархи хүн.эр хүний жудгаар цагдаа шүүхээр нүүрэлдээд учраа олж чаддагүй жудаггүй хүн бна..нөгөө цагдаа шүүх нь ч гэсэн шогтож онигоог нэгээр нэмнэ дэ..
Монголын хууль ийм л болсон шүү дээ баян чинээлэг мөнгөтэй хүмүүс дарга нарт үйлчилдэгүй доод түвшиний хүмүүст хатуу чанга үйлчилдэг хэцүү ч юма даа уул нь иргэн бүрт тэгш баймаар...
Муусайн үснүүд. чинбатын бөгсыг хэдэн зоосоор үнсээ бол цагдаагын дарга нь гоё л байсан байх. Бузарын шүүх
Энэ залууг хэн гүтгээд бнаа.олон гэрч байгаа шүү.Чинбат ганц энэ байдлаар тогтохгүй шүү.өрөө төл.зээлээ төл.бусдын боломжийг битгий хулгайлж амьдар.бид нутагтаа тайван хашаагүй устай ногоотой билчээрт амьдармаар бна.
Ямар сонин юм монгол хууль мөнгөөр худалдан авсан Чинбатад хариулага тооц
Ийм хууль байх гэж
Лаларууд арай дэндлээ. Ард түмэн босно шүү
Ядарсан иргэнд хууль хурдан үйлчэлдэг Дайрч хүн алахыг завдсан хүмүүсийг толгойгийн илээд гадагш хил дамнуулдаг зугаацуулдаг бид ямар нийгэмд амьдраад бга юм ёстой чөтгөр бүү мэд болоод бга юм биш үү!!!!!!?????
удахгүй мориор давхиж ирээд намайг машинтай минь дайрсан гэх байх л даа... өмгөөлөгч Батжавт ханд түй ч гэх ичих булчирхайгүй бузарууд...
Социализмын үеийн малын тооллогоор 2 тэмээтэй гэж тоологддог байсан аймаг шүү дээ. Газар тариалангийн бүс нутаг. Тэнд ямар ч мал малчин байдаггүй байсан.Хэдэн малын хулгайчид нүүж очоод малын хулгайн голомт нутаг болсон Төв Булган аймагт гарсан малын хулгайг хөөгөөд явахад гаднаас нүүж ирсэн айлууд хулгай хийсэн байдаг Ял авдаггүй, цагдаа, шүүх, прокуророор хамгаалагдсан бүхэл бүтэн хулгайчдын бүлэглэл Зохион байгуулалттай өдөөн хатгалга шүү Хотоос шийдсэн баруун аймгийн нутгийн зөвлөлийнхний хийж байгаа ажил.
Өнгө мөнгөний хорвоо гэхээс өөр хэлэх үг алга
Болиочээ арай дэндүү юмаа ард түмнийг тэнэг гэж доромжилж дорд үзэхээ болиочээ үнэн үг хэлсэн хүнд хүн өстэй гэдэг л болж байна даа
Гачууртын Чинбатаа ичиж амьдараа. Мөргөөгүй ч мөргөхийг завдсан, заналхийлсэн, үйлдэл чинь баримттай, харсан гэрч зөндөө мөн өрөө төл.