СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ТРЭНД ЛАЙВ: Гацууртын Л.Чинбат гарал үүслийн бичиггүй 300 тооны адууг нь нутагтаа оруулахыг эсэргүүцсэн малчдыг машинаараа дайрав

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Гацуурт компанийн ерөнхий захирал Л.Чинбат адууг нь албадан гаргах гэсэн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын малчдыг машинаараа элдэн хөөж, дайрч буй бичлэг цахим орчинд тархжээ.

Уг асуудлаар Цагааннуур сумын малчдаас тодруулахад "Гацууртын Л.Чинбат Дорнод, Сүхбаатар аймгаас гарал үүслийн бичиггүй 300 гаруй тооны адууг Сэлэнгэ аймгийн нутагт оруулж ирсэн. Малчид үүнийг эсэргүүцсэн. Малчид адууг нутагтаа оруулахгүй гэдэг байр сууриа илэрхийлж, Зүүнбүрэн сумын гүүрэн дээр хоносон. Мотоциклтой болон морьтой малчид адууг тууж явтал араас Л.Чинбат гуай машинаараа хөөж ирж, гурван малчныг мөргөсөн. Малчдын хөл доголсон байдалтай байгаа гэв.

Харин энэ талаар Гацуурт ХХК-ийн ерөнхий захирал Л.Чинбат "Манай адууг туугаад явж байгаа малын хулгайч нартай тэмцэж байна. Малын хулгай, хулгайч нар хэрээс хэтэрлээ. Хууль хяналтын байгууллагуудад гомдлоо гаргасан" гэжээ

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад "Удахгүй мэдээлэл өгнө" гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (6)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
66.181.161.82

Ер нь бол шууд аминд халддаг боллоо доо яах уу

С Ган болд
1 жилийн өмнө
192.82.72.69

За сан тонодог луйварчин хулгайч хүн бусадыг өөр шигээ мэрэгжил нэгт малын хулгайч гээд ойлгосон бна одоо хууль хүчнийхэн ахын талд баатар хүний малыг зөвшөөрөлгүй буусан малчин та буруутай гэж үзнэ дээ

Зочин
1 жилийн өмнө
103.140.11.79

Даварсан хө баатар вэ хүн алах мөнгөтэй хүмүүст юу ч биш юм бн даа

Зочин
1 жилийн өмнө
66.181.179.31

Чинбат дэндүү даварч баына, газар тариалангийн нутагт адуу олноор оруулахыг эсэргүүцэх нь аргагүй. Морьтой хүнийг дайрахаар хөөж байгаа нь хар хятадаас ялгаа алга, үнэхээр бардам байна мөнгөтэй мэдэлтэй гэдгээрээ гайхуулж байна. Энгийн иргэд, хөрөнгөлөг хүмүүсийг үзэн ядах зааг ялгааг улам ихэсгэж байна даа, энэ луйварчин. ХААДСангаас 1 тэрбум төгрөг идчихсэн, ичгүүргүй

Иргэн
1 жилийн өмнө
202.9.47.4

Дээрэлхүү новш вэ.Адуу нь хүний аминаас илүү юм бхдаа.

Иргэн
1 жилийн өмнө
66.181.161.92

Хулгайч баатаруудад зориулж тусгай шорон барихаар болж дээ Монгол улс шоронд шаа муу хүүрийг даварцан муу ГАГА вэ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.