СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-07-07

Монголын төр даргын суудлыг эрвээхэй шиг дамждаг “эрх жаал”-уудтай болчихжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Саяхныг хүртэл “...Төрийн албаны мерит зарчим” гэж ярьдаг байж билээ. Хууль ч гаргасан. Гэвч мөрддөггүй. Мэргэжил, туршлага шаардсан чухал албан тушаалуудад “улс төрийн томилгоо” явчихдаг. Яг үнэндээ, ялсан нам, мандсан дарга нарын мэддэг хүмүүс томилогддог.

Сүүлийн нэг, хоёр жилд “...Үүнийг мөрдүүлнэ” гэж маш их ярив. Аанай л хэвээрээ... Сүүлд Засгийн газар “Шүүр” ажиллагаа  хэрэгжүүлж эхэллээ. “...Жинхнээсээ цэвэрлэх нь дээ” гэж харж байв.

Гэтэл төрийн жирийн албан хаагчдыг л голдуу “шүүр”-дээд,  даргын суудалд тухалсан “хог”-нуудыг үлддэг болов. Ийм шүүмжлэл ихээхэн яригдаж байна. Жишээ нь ч хаа сайгүй...

Үүнээс ч дор явдлууд төрийн томилгоонд явдаг боллоо. Өчигдөр нэг хачин мэдээ сонслоо. . Тэндээс явахдаа “...Хөгжлийн банк цаашдаа энэ тогтолцоогоор явах боломжгүй” гэж хэлсэн. Хүмүүс үүнийг анзаараагүй л дээ. Уг нь түүний хэлсэн нь үнэн. Яг энэ тогтолцоогоор захирал нь шоронд ороод л дуусна. Өөр арга байхгүй. Гэхдээ Н.Мандуулын тухайд Хөгжлийн банкны захирлаар томилогдоод л мандсан. Засгийн газар, хэвлэлүүд ханатал дэмжиж байсан учраас түүний хэлсэн ярьсан бүхэн олон нийтэд төвөггүй хүрч, олны танил болж чадсан. Тиймээс Хөгжлийн банкнаас явахад нь “...Хаашаа очих нь вэ” хэмээн харж байсан юм. Тэрбээр ШӨХТГ-т очсон. Гэхдээ удсангүй буцлаа. Тэгэхээр . Магадгүй, Н.Мандуул одоо “...Тэнд дарга болно” гээд хэн нэгэнд эрхлээд сууж байж ч мэдэх юм.

Н.Мандуулын өмнө ШӨХТГ-ын дарга байсан С.Мөнхчулуун “Эрдэнэс Монгол” нэгдлийн ТУЗ-ийн дэргэдэх Дотоод аудитын албаны ерөнхий аудитороор томилогдсон.. Учир нь хэдхэн сарын өмнө “Эрдэнэс Монгол”-ын 71 албан тушаал дахь 88 ажлын байранд сонгон шалгаруулалт явуулсан. Голдуу менежерийн ажил байв. Ажилд орох хүсэлтэй мянга мянган залуус бүртгүүлж, өрсөлдсөн. “...Давхардсан тоогоор 3,544 анкет ирүүлж, 2955 хүн бүртгүүлсэн. Сорилын шалгалтад 2084 бүртгүүлэгч оролцох урилга хүлээн авч, 1215 хүн оролцсон байна. Нэг ажлын байрт сорилын шалгалтаас хамгийн өндөр оноо авсан тав орчим буюу нийт 434 хүнийг ярилцлагад урьж, хамгийн өндөр оноо авсан горилогчдыг “Эрдэнэс Монгол” ХХК-д хүлээлгэн өгсөн” гэсэн албан мэдээлэл байдаг. Тэгэхээр С.Мөнхчулуун энэ ажилд яагаад очсоныг “сонирхох” хэрэгтэй байгаа юм. Тийм шалтгаан бий. . Тэр үед тээг болоогүйнхээ шагналыг авсаар яваа гэсэн хардлага байдаг. Тэгэх ч ёстой.

Бас нэг томилгооны мэдээ өчигдөр түглээ. “Монголын төмөр зам” компанийн захирлаар Б.Отгонсүхийг томилжээ. . Тэндээсээ буцаж ирээд удалгүй ажлаа өгсөн. “...Гаалийн байгууллагын удирдлагууд өөрчлөгдөж, . Хамгийн гол нь “Монголын төмөр зам” компани бол стратегийн хувьд хөгжлийн гол зангилаа болсон аж ахуйн нэгж шүү дээ. Гэтэл . Шулуухан хэлэхэд, “... юм.

Ер нь тэгээд, яасан ядарчихсан, боловсон хүчний хомсдол нүүрлэчихсэн төр гэхээрээ иймэрхүү хүмүүсээ ингэж албан тушаал “сэлгүүлээд” байдаг юм, бүү мэд. Хамгийн гол нь эднийг албан тушаал сэлгүүлэхдээ хуульчийг эмчээр сольж байгаа шиг л хаа хамаагүй ажлуудад даргаар томилно.

Товчхондоо, .

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 7. БААСАН ГАРАГ. № 136, 137 (7121, 7122)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
192.82.82.245

Яг үнэн. Монголын төмөр зам дээр олигтой хүн тавихгүй юмаа ер нь. Энэ эд тэнд очоод ажил унагаад л явдаг юмнууд яасан их ар тадтай пм бэ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.