СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-07-06

🔴 Д.Сумъяабазар: "Авлигал хороолол"-ын газар эзэмшлийн гэрчилгээг хүчингүй болгосон

Нийтэлсэн
9 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
9 сарын өмнө

Дунд голын голдиролыг хааж барьсан "Авлигал хороолол"-ыг нураах талаар иргэд цахим орчинд шүүмжилж буй.

Тухайлбал, өнөөдөр уг хотхоны талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, БХБ-ын сайд нар "Зөвшөөрлийг нь цуцлахаар шүүхддэг. Шүүгчдийг худалдаад авчихсан. Шүүгчдэд хэдэн байр өгдөг байх" гэж ярьсан байдаг. Энэ бүхэнд тус хорооллыг барьж буй M&G компанийн захирал А.Амарбаясгалан тайлбар хийж, төрийн шийдвэрийг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн

Харин Нийслэлийн онцгой комиссоос 19:00 цагийн байдлаарх үерийн нөхцөл байдал болон авч буй арга хэмжээний талаар мэдээлэл өгөх үеэр НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар уг компанийн талаар дараах тайлбарыг хийлээ.

НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар:

-Сэлбэ голын хамгаалалтын бүсэд баригдсан барилга байгууламжийн талаарх мэдээлэл өгье. Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрших S Outlet дэлгүүрийн зөвшөөрлийг 2009 онд НЗД-ийн захирамжаар 288 мкв газрыг иргэн н.Батзоригт автомашины засвар үйлчилгээний зориулалтаар, 15 жилийн хугацаатай олгосон байдаг. Мөн ондоо юм.

Ард иргэдийн дунд яригдаад буй "Авлигал хороолол" буюу "Акуа гарден" хотхоны газрыг "Эм Энд Жи констракшн"-д 2008 онд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд 118 мянган мкв орон сууцны зориулалттайгаар дүүргийн Засаг даргын захирамжийг үндэслэн 5 жилийн хугацаатай олгосон байгаа юм. НЗД-ийн 2013 оны захирамжаар ногоон байгууламж, усан парк, спорт цогцолборын зориулалттай болгож өөрчилсөн. 2018 оны НЗД-ийн захирамжаар 29 444 мкв газрыг үйлчилгээний зориулалтаар, 79 885 мкв газрыг усан парк зориулалтаар олгосон.

Үүний дараа байдалтай байгаа гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
9 сарын өмнө
202.179.27.185

Зөьшөөрөлгүй барилга юм байна , захиалсан хүмүүс мөнгөө буцааж аьах хэрэгтэй юм байна

Зочин
9 сарын өмнө
202.179.27.185

Зөьшөөрөлгүй барилга юм байна , захиалсан хүмүүс мөнгөө буцааж аьах хэрэгтэй юм байна

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.