СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2023-07-06

Осол гэмтлийн дийлэнх шалтгаан нь архи хэтрүүлэн хэрэглэснээс үүдэлтэй байна

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
10 сарын өмнө

Зуны улиралд, тэр дундаа баяр наадам тохиож буй аялал зугаалгын саруудад осол гэмтлийн тохиолдол эрс нэмэгдэж, энэ хэрээр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн ачаалал нэмэгддэг байна.

Ялангуяа улсын баяр наадмын өдрүүдэд олон хоног амрах болсонтой холбоотойгоор зам тээврийн осол, бүх төрлийн уналтын шалтгаант бэртэл гэмтэл, хүүхдийн болон ахуйн хүрээний осол гэмтэл нэмэгдэх хандлагатай байна. Тухайлбал, 

Үүнээс

-эрэгтэй 8,307 (58.5%)
-эмэгтэй 5,900 (41.5%) 
-0-18 насны хүүхэд 5965 (42%) байна.

2022 оны долдугаар сард ГССҮТ-ийн ХАЯТТ-т тусламж үйлчилгээ авсан иргэдийн осол гэмтлийн тэргүүлэх шалтгааныг авч үзвэл:

-Унаж бэртэх /бүх төрлийн уналт буюу явганаас бүдрэх, ор болон шат, гуу жалга, унаа тэрэг, барилга байгууламжаас унаж бэртсэн/ -6,329 (44.5%)
-Амьгүй механик хүчин зүйлд өртөх /Шил шаазан, хутга мэс болон бусад эд зүйлд өртөж гэмтсэн/ -2,406 (16.94%)
-Зам тээврийн осол -1,881 (13.2%)
-Хүчирхийлэлтэй холбоотой бэртэл гэмтэл /Ахуйн хүрээний болон гэр бүлийн маргаан, зодоон цохион, архи дарс хэтрүүлэн хэрэглэснээс үүдэлтэй/ -1,047 (7.37%)
-Халуун дулаан бодист өртөх буюу түлэгдэж гэмтсэн -363 (2.56%) зэрэг осол гэмтэл тэргүүлж байна.

Өнгөрсөн 2022 оны долдугаар сард ахуйн хүрээний архидалттай холбоотой зодоон цохион, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн 98 хүн ГССҮТ-д тусламж үйлчилгээ авчээ. Түүнчлэн  байна.Үүнээс эрэгтэй 47,490, эмэгтэй 34,452 байгаа бол, 0-18 насны хүүхэд 33.876 байгаа юм.

Осол гэмтлийн тэргүүлэх шалтгааныг авч үзвэл:

-Унаж бэртэх /бүх төрлийн уналт буюу явганаас бүдрэх, ор болон шат, гуу жалга, унаа тэрэг, барилга байгууламжаас унаж бэртсэн/ -40,211
-Амьгүй механик хүчин зүйлд өртөх /Шил шаазан, хутга мэс болон бусад эд зүйлд өртөж гэмтсэн/ -12,946
-Амьтай механик хүчинд зүйлд өртөх /Нохой, муур, морь, мал, хүнд хазуулах/ -7,388
-Зам тээврийн осол -7,011
-Хүчирхийлэлтэй холбоотой бэртэл гэмтэл /Ахуйн хүрээний болон гэр бүлийн маргаан, зодоон цохион, архи дарс хэтрүүлэн хэрэглэснээс үүдэлтэй/ -1,047 (7.37%)
-Халуун дулаан бодист өртөх буюу түлэгдэж гэмтсэн -6,805
-Нохойд хазуулсан -1,854 байна.

Улсын баяр наадам, аймгуудын тэмдэглэлт ойн баярын эдгээр өдрүүдэд иргэд та бүхэн өөрийн болон хайртай гэр бүл, ойр дотны хүмүүсийнхээ амь нас, эрүүл мэндэд анхаарал тавьж, зам тээврийн осол болон болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.