СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-07-06

🔴 С.Ганбаатар: Оюутолгойтой 20 жил зодолдож байгаа надаар Нүүрсний түр хороог даргалуулаач

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
1 жилийн өмнө

УИХ-ын даргын захирамжаар Нүүрсний нээлттэй түр сонсголыг УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараар ахлуулан шинээр байгуулсан билээ. Харин өнөөдрийн УИХ-ын чуулганаар УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Сайдаар даргалуулах хэрэггүй. Надаар түр хороог даргалуулаач" гэсэн санал гаргав. 

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: 

-"Оюутолгой"-н луйвар булхайтай би 20 жил тэмцэж байна. Тэгтэл араас нь нүүрсний хулгай гарч ирсэн.

УИХ-ын дарга Г.Занданшатар "Энэ Их хурал авлигын эсрэг хурал байх болно" гэсэн. Ингээд бид нүүрсний авлигыг илчлэхээр ажлын хэсэг нийт найман удаа хуралдаж, өдөр шөнөгүй сууж байтал АТГ-ын Х.Буянтүмэн (АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар) нэг бичиг ирүүлээд ажил зогссон. Б.Ганхуяг, Н.Удаанжаргалыг нарыг барихад сонсгол саад болох гээд байна гэсэн. 

Зогсоосноор үр дүн гарсан уу? Ард түмэнд хэдэн төгрөгийн төлбөр төлсөн бэ? Гараагүй бол энэ Х.Буянтүмэнтэй хариуцлага тооцож өгөөч. 

Хоёрт, Аудитын ерөнхий газраас гаргасан тайлангаар "Оюутолгой" нь сайн засаглалыг хэрэгжүүлээгүй, Засгийн газар, "Эрдэнэс Монгол"-ын томилсон хүмүүс давуу эрхтэй ажиллах нөхцөл бүрдүүлж, жижиг хувьцаа эзэмшигчид буюу ард түмний эрх ашгийг хамгаалах боломжгүй болгожээ гэж дүгнэсэн байна. 

Иймд гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.