Төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллагын болон Бага тойруу дотор байрладаг аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг долдугаар сарын 6-ны өдрийн 14:00 цагаас цахим горимд шилжүүлж, ажиллах горимд өөрчлөлт оруулжээ.
Мөн гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд оролцож байгаа болон тусгай чиг үүргийн байгууллага, хуулийн этгээдийн тээврийн хэрэгслээс бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөний Бага тойруу дахь авто замд хориглох шийдвэр гаргасан байна.
Гарсан шийдвэр, үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд гэрээс гарахгүй байх, хамгийн ойр үйлчилгээний байгууллагаар хөдөлгөөн багатай үед үйлчлүүлэхийг уриалав. Мөн эрх бүхий албан тушаалтны тавьсан шаардлагыг биелүүлэхийг иргэд, олон нийтэд уриалж байна хэмээн НЗДТГ-аас мэдээлэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.