СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-07-06

🔴 LIVE: Улаанбаатар хот 60 гаруй жилийн дараа дахин үерийн томоохон гамшигт нэрвэгджээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Үерийн нөхцөл байдлын талаар Улсын Онцгой Комисс болон Нийслэлийн Онцгой Комиссоос мэдээлэл өгөв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар:

-Хот төлөвлөлт уялдаа холбоотой хийгдээгүйгээс иргэдийн өмч, хөрөнгөд хохирол учруулах асуудал гарч байна. Үүнээс үүдэлтэй . Үерийн улмаас нэг ч хүний амь нас эндэх ёсгүй юм. Газар дээр нь ажиллаж байгаа цагдаа, цэргийн албан хаагчдад сануулах, сэрэмжлүүлэх арга хэмжээг авч байна. Сүүлийн 72 цагийн хугацаанд тасралтгүй ажиллаж байна. Мөн өчигдөр шөнийн 02:00 цагт эргүүл ажилласан. Нөхцөл байдлын үнэлэлт дүгнэлтүүдийг гаргасан. Өнөө өглөө 05:00-07:00 цаг хүртэл алба хаагчид ажилласан.

Байгалийн давагдашгүй хүчин зүйл учраас хүчин мөхөстөх зүйлс байна. Иймээс Монгол Улсын Ерөнхий сайд чиглэл болгосны дагуу УОК, НОК-ыг яаралтай хуралдаж, тулгамдаж буй асуудлыг шийдэх хэрэгтэй байна. 

Ойролцоох анги нэгтгэлүүдээс хүний нөөц, машин механизмуудыг хүчитгэсэн байдлаар татах шаардлагатай. Мөн хайрга, шороон овоолгуудыг нааш нь татаж хүчитгэнэ. Тавантолгой түлш компаниас 20,000 шуудайг дайчилгаанд авахаар болсон.

Газрын багц хууль дээрээ газар олголт дээрээ маш цэгцтэй ажиллахгүй бол өнөөдрийн байгаа хууль тогтоомж дээр газар олголтыг хийгээд явна гэдэг маш төвөгтэй асуудал. Засаг даргын захирамжийн 70-80 хувийн газрын зориулалт өөрчлөх, газар шинээр олгох, цуцлах эрх байдаг. Эхнээсээ цэгцлээд

Хоёрдугаарт, хот байгуулалттай холбоотой үүсээд байгаа асуудал бий. 2000 оноос хойш хяналт суларч, буруу төлөвлөлттэй явж ирсэн. Энэ нь далд эдийн засгийг улам өөгшүүлж, газар авч, зарж орон сууцны бүсэд үйлдвэрлэлийн барилга бариулдаг болсон. Ингээд тус барилгыг нураах гэхээр Үндсэн хуулиар олгогдсон суурь эрхэнд халдаж байна гэдэг. Эргээд шүүхийн шийдвэр гардаг. Ийм асуудал байна.

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян:

-Шуудайтай элсээр хамгаалах бол хамгийн зөв сайн арга. Өчигдөр Сэлбэ голын далан дээр 400-450 метр урттай, 1.2-1.5 метрийн өндөртэй даланг байгуулсан. Харамсалтай нь урсаж орж ирж байгаа усны түвшин нэмэгдэж, доороо ханалт бий болсон учраас 10 метр орчим газарт сэт задарч, СБД-ийн 1, 2 дугаар хороо бүхэлдээ усанд автсан.

. Тэдгээр иргэдийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлсэн. Урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг өгч ажилласан.

Гамшиг бол давагдашгүй хүчин зүйл. Нөхцөл байдал яаж эргэх нь мэдэгдэхгүй. Бид ус зайлуулах замаар усны урсцыг бууруулах зохион байгуулалтын арга хэмжээ авах нь оновчтой гэсэн төлөвлөгөөтэйгөөр ажиллаж байна.

Улаабаатар хот бүхэлдээ үерийн эрсдэл орохыг үгүйсгэхгүй. Маш олон хүчин зүйлийн нөлөөгөөр үерийн далангууд усаа шингээх боломжгүй байгаа учраас цаашдаа нийслэлийн үерийн байгууламжуудыг шинэчлэх хэрэгтэй байна гэсэн юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
66.181.161.98

Төлөвлөлт байхгүй битон ширэнгэ болгосон газрын наймаачин энхболд амарсайхан батболд сум нарыг ялал

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.