СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-07-06

Н.Батсүмбэрэл: Зуслангийн бүсэд эрсдэлтэй нөхцөл үүсээд байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Улаанбаатар хотод бороо үргэлжлэн орсны улмаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан холбогдох мэргэжлийн байгууллагууд тодорхой байршлуудад хуваагдан ажиллаж буй.

Ялангуяа Чингэлтэй дүүрэг дэх зуслангийн бүсийн нөхцөл байдал хүндэрч, байшин урсах, цахилгааны шон унах зэрэг эрсдэлүүд гараад байна. Үүнтэй холбоотойгоор Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэлтэй холбогдон цаг үеийн нөхцөл байдлын талаар тодрууллаа.

-Зуслангийн бүсэд одоо нөхцөл байдал ямар байна вэ?

-Зуслангийн бүсэд Сэлбэ голын орчимд уулын ус бууж, голын далан сэтэрсэн, ус эргээ хальсан. Тэгэхээр голтой ойролцоо байдаг айлууд усанд автах, цахилгаан дамжуулах шугам, гэрэлтүүлгийн шонгууд унаж болзошгүй буй тул усаар цахилгаан дамжих эрсдэл үүссэн. Тиймээс айлуудын цахилгааныг салгах, үерийн даланг хүчитгэх, айл өрхөд сэрэмжлүүлэг өгөх, зарим иргэдийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авч байна.

-Одоогоор хэдэн хүн, ямар техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна вэ?

-Чингэлтэй дүүргийн онцгой байдлын хэлтэс, дүүргийн ЗДТГ болон бусад холбогдох байгууллагын 200 гаруй алба хаагч 40 орчим техник хэрэгсэлтэй ажиллаж байна.

-Чингэлтэй дүүрэгт зуслангийн бүсэд хэр олон айл өрх байна вэ?

-Манай дүүрэгт зусландаа гарсан айлууд нэлээд байна. Бас цаг агаарын нөхцөл байдалтай холбогдуулан эзгүй байгаа байшин сууц ч цөөнгүй. Тэгэхээр хулгай болон бусад гэмт хэрэг гарахаас сэргийлэн цагдаагийн алба хаагчид ажиллаж байгаа. Голын эрэг хөвөө дагуу зусланд гарсан айлуудыг нүүлгэх, өөр газар руу шилжүүлэх арга хэмжээ авч буй. Устай ойрхон байгаа бол нүүх, эсвэл өөрт хэрэгтэй зүйлсээ аваад өөр аюулгүй газар очих, хүүхдүүддээ хараа хяналт сайн тавих, усаар дамжсан цахилгаанд цохиулах эрсдэлээс сэргийлэхийг зөвлөж байна.

Чингэлтэй дүүрэг дэх нөхцөл байдлын мэдээ:

-Тог цахилгааны аюулаас сэргийлэх үүднээс айлуудын цахилгааныг салгаж байна.
-Эзэнгүй зуслангийн байруудад хулгай гарахаас сэргийлэх ажил хийж байна.
-Зуслангийн бүсэд хүүхдүүд их байгаа тул хот руу орохыг зөвлөж байна.
-Гол руу шахаж буусан айлуудын газрыг үерийн нөхцөл байдал арилсны дараа цуцлуулах зорилгоор Газрын албаар зураглал хийлгүүлж, дүрсжүүлж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.