СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-07-06

Ерөнхий сайд голын ай савд баригдсан объектуудыг шаардлагатай гэж үзвэл нураахыг үүрэг болгов

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Үргэлжлэн орсон борооны улмаас Сэлбэ голын далан зарим хэсгээрээ сэтэрч, орон сууцны доод давхрууд усанд автаад байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үерийн нөхцөл байдалтай танилцаж, УОК болон НОК-ын удирдлагуудад холбогдох үүрэг чиглэл өглөө.

Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар үерийн эрсдэл бүхий 18 бүс байгаагаас ‘S outlet’ дэлгүүр, Алтай хотхон, Дарь-Эх, Улиастай зэрэг найман бүс үерийн аюултай түвшинд хүрчээ. Шаардлагатай арга хэмжээнүүдийг авч ажиллаж байгааг УОК, НОК-ын удирдлагууд Ерөнхий сайдад танилцуулав.

Ерөнхий сайд үерийн нөхцөл байдалтай байгаа байршлуудад ажиллаж дараах үүрэг, чиглэлүүдийг өглөө.

-

-Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газрыг түр өөрийн харъяанд ажиллуулах
-Ерөнхий төлөвлөгөөнд ороогүй газарт аймаг, орон нутгийн засаг дарга хэрхэн газар олгохыг хуульчлах
-Үерийн нөхцөл байдалтай холбоотойгоор шаардлагатай хөрөнгө зардлыг гаргах
-Гэр хороололд үерийн аманд буусан айл өрхүүдэд онцгой анхаарах
-Халдварт өвчин гарахаас сэргийлж ариутгал халдваргүйжүүлэлтийг давхар хийж явах, эмнэлгийн байгууллагууд халдварт өвчин гарч болзошгүй эрсдлийг анхаарч ажиллахыг үүрэгдэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.