Улаанбаатар хотод их хэмжээний бороо орж, үерийн аюулт үзэгдлийн улмаас иргэдийн амь, эрүүл мэнд, авто зам, замын байгууламж болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул учирч болох эрсдэл үүссэн.
Иймээс Нийслэлийн Засаг дарга захирамж гарган, зарим авто замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хаахаар боллоо. Тодруулбал,
Баянзүрх дүүргийн 1, 25 дугаар хороо буюу Зам, тээврийн хөгжлийн яамны уулзвараас “Нарантуул” ОУХТ хүртэлх Нарны зам,
Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо буюу Механик тээврийн сургуулийн уулзвараас 3 дугаар цахилгаан станц /ТЭЦ-3/-ын уулзвар хүртэлх Үйлдвэрийн гудамжны авто зам, замын байгууламжийг долоодугаар сарын 6-ны 09:00 цагаас эхлэн нөхцөл байдал тогтворжих хүртэл хааж байна.
Үерийн далан сэтэрсэнтэй холбоотойгоор элс хайрга тээвэрлэсэн том оврын ачааны автомашиныг:
-Айдасын даваанаас ирж байгааг Наадамчдын гудамж Чингисийн өргөн чөлөөгөөр 120 мянгатын уулзвар /213/, Хүүхдийн ордны уулзвар /414/, Гэндэнгийн гудамж, Олимпын гудамж /443,444/, зүүн тийш Натурын зам
-Цагаан даваанаас ирж байгааг Доржийн гудамж Сансарын тойрог /107/, Их тойруу, Зүүн 4 зам /109/, Энхтайвны өргөн чөлөө Бөхийн өргөө /102/, Өргөө амаржих газрын уулзвар /461/, Буянгийн зам
-Баянзүрхийн товчооноос ирж байгааг Дүнжингаравын зам /120/, Нарантуулын уулзвар /121/, Халдвартын уулзвар /120/, Натурын зам
-22-ын товчооноос ирж байгааг Москвагийн гудамж, Энхтайваны өргөн чөлөө Саппорогийн уулзвар /363/, 25 дугаар эмийн сангийн уулзвар /340/, Баруун 4 зам /301/, Цэцэг төв /601/, Төв шуудан /418/, Гадаад харилцааны яамны уулзвар /440/, Олимпын гудамж /443,444/, Натурын зам гэсэн маршрутаар тус тус цагдаагийн албаны хөтөч автомашины хамт шуурхай зорчуулах зохицуулалт хийж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.