СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-07-06

🔴 АН: "Долоон жилийн далан худал" хөтөлбөрөө ээлж дараатай танилцуулна

Нийтэлсэн
9 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
9 сарын өмнө

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс мэдээлэл /2023.07.06/ хийв.

УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл:

-Өнгөрч байгаа долоон жилд Монголын төрд юу болов гэх дүгнэлт хийж "Долоон жил далан худал..." сэдэвтэй мэдээлэл хийе. 

2016 онд "Нэг хүнд ногдох өр 16 сая төгрөг болжээ" гэж шоудсаар эрх баригчид ялалт байгуулж байсан. Гэвч өнөөдөр нэг хүн 35 сая төгрөгийн өртэй болжээ. Энэ өрийн цаана нөгөө талд хөрөнгө, бүтээн байгуулалт бий болсон байх ёстой ч аль боомт сэргэв, эрчим хүч нэг кВт цагаар ч нэмэгдсэнгүй, автозам уртссангүй. Нийт өр 110 их наяд төгрөгт хүрлээ.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Ардын намынхан 2016 оны УИХ-ын сонгуулиар “Хэвлийд байгаа хүүхэд чинь хүртэл 15 сая төгрөгийн өртэй боллоо” гэж ард түмнийг айлгаж байгаад ялсан. Гэтэл МАН өнөөдөр монголчуудыг 35 сая төгрөгийн өртэй болголоо. Зөвхөн 2022 онд 5 их наяд төгрөгийн өр нэмж тавьсан, нэгхэн жилийн дотор. Энэ өр хоёр Чингис бондтой тэнцэх өр. Тэр их мөнгөөр юу хийв, ямар бүтээн байгуулалт хийв, хүмүүсийн амьдрал яаж сайжрав, жижиг дунд үйлдвэр яаж хөгжив, ажлын байр яаж нэмэгдэв, байхгүй. Энэ бол идэж уусан мөнгө, хулгайлж зувчуулсан мөнгө. Ард түмэнд очих ёстой мөнгө бүгдээрээ албан тушаалтнуудын гарын салаагаар урсч алга болсон.

Аудитын байгууллагын шалгалтаар 2022 онд баталсан төсвийн 18 их наядаас 5 их наяд нь санхүүгийн зөрчилтэй гарсан. Төсвийг зарцуулах эрхтэй, гарын үсэг зурдаг 6618 албан тушаалтан бий. Нэг хүнд 750 сая төгрөгийн санхүүгийн зөрчил ногдож байна, ямар замбараагүй байна вэ. Ардын нам яаж байна вэ, ард түмний толгой дээр гарсан байна. Хариуцлага тооцох ёстой” гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
9 сарын өмнө
66.181.160.76

Хар хэрээнүүдээ Газар бэлчээр гадны хо хууль гээд улсын газрыг 100 жилээр өгөх гээд хууль батлах гэж бхад ан яагаад дугардаггүй юм одоо энэ их тараах хэрэгтэй

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.