СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-07-06

🔴 Д.Сумъяабазар: Сэлбэ гол дагуух жижиг гүүрүүдийг сэтэл

Нийтэлсэн
9 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
9 сарын өмнө

Сэлбэ голын далан “Улаанбаатар буян” компанийн талаасаа сэтэрч, нөхцөл байдал хүндрээд байгаа. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор 300 гаруй албан хаагч ажиллаж байгаа бөгөөд нэмэлтээр хүн хүч дайчилж байна. 

Гэвч нөхцөл байдал хүндэрсээр байгаа тул Хотын дарга Д.Сумъяабазар "Сэлбэ гол дагуух жижиг гүүрүүдийг сэтэл" хэмээн үүрэг өглөө.

Мөн Сэлбэ голын ай савыг хааж барьсан барилга байгууламжуудыг нураах шийдвэр гаргана. Сэлбэ голын дагуух урсцыг хааж байгаа гүүрүүдийг Алтай хотхоноос эхлэн нурааж байна. Шаардлагатай арга хэмжээнүүдийг шуурхай авч хэрэгжүүлнэ гэлээ.

Үүнээс гадна Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт голын усны түвшин нэмэгдэж, хотхон, хороолол руу ус нуурлаж үерлэж байгаа. Тиймээс тус дүүргүүдийн цагдаагийн газраас эрсдэлтэй бүсэд байгаа олон нийтийн чөлөөт цагаа өнгөрүүлдэг газар болон худалдааны зарим төвийн үйл ажиллагааг өнөөдрөөс түр зогсоож байна. Хэрэв эрсдэл нэмэгдвэл хязгаарлалтыг сунгах бөгөөд эхний ээлжид нэг хоног үйл ажиллагааг нь зогсоожээ.

Парк болон худалдаа эрхлэгч аж ахуй нэгжүүд эхнээсээ мэдэгдэл гаргаж эхэлсэн бөгөөд үйл ажиллагааг хязгаарласан өдрүүдэд ажиллахгүй бөгөөд зогсоол, нийтийн эзэмшлийн зам талбайд хүн нэвтрүүлэхгүй болохыг дурджээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.