СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Чуулган | 2023-07-06

🔴 Г.Занданшатар: Д.Өнөрболор оо! Хувийн болон хувьсгалын сонирхолтой юмаа өөр газар ярь...

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /2023.07.06/ эхэллээ.

Хэлэлцэж буй асуудлын дараалал батлах үеэр УИХ-ын гишүүн Д.Өнөрболор дараах үгийг хэлэв. Тэрбээр,

-Энэ долоо хоногийн чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф болон гаалийн татварын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн эцсийн хэлэлцүүлэг хийгдэхээр байгаа. Улаанбаатар хотод хорт утаа үйлдвэрлэж байгааг би байнга эсэргүүцэж байгаа. Татваргүйгээр 1000 уурын зуух ажиллуулах хууль батлагдах гэж байна. Энэ хуулийг дэмжих нь ард иргэдийн эрүүл мэндийн эсрэг гэмт үйлдэл юм шүү.

Гишүүддээ нэг зүйл ойлгуулмаар байна. 1,5 МВт-т бол түүхий нүүрс дэмжсэн шийдэл. Харин 15,20 МВт-ийн дэд станц бол байгаль орчинд сөрөг нөлөө багатай технологи шүү дээ. Улаанбаатар хотод 1,5 МВт дэд станцыг хүлээн зөвшөөрч болохгүй.

Б.Чойжилсүрэн сайд 300 мянган айлын гэр хороололд 1000 зуух болно гэж байна. Хуучин сайжруулсан шахмал түлш түлэхийг шаардаж байсан бол мянган зуух чинь түүхий нүүрс түлэх нөхцлийг дэмжсэн шийдвэр болно. УИХ-ын гишүүддээ хандаж энэ шийдвэрийг дэмжихгүй байхыг уриалж байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Тэр уриалгаа өөр газарт хэл. Улаанбаатарт 300,400 мянган яндан утаа үйлдвэрлэж байна. Тэрийг л багасгах зорилготой Засгийн газрын санаачилж байгаа шийдэл шүү дээ. Хувийн болон хувьсгалын сонирхолтой юмаа энд ярихыг хориглоно. Тэр байнгын хороон дээрээ ярь!

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор:

-Эрхзүйн дүгнэлт одоогоор гараагүй байтал Гаалийн тариф болон гаалийн татварын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг эцсийн хэлэлцүүлэгт оруулж ирж байна. Наадмын өмнө ингэж энэ хуулийг шуудруулж байгаа нь гэмт үйлдэл юм. Нэг юмны хоёр тал шүү дээ. Уурын зуухын тоног төхөөрөмжийг хил гаалиар хөнгөлөлттэй оруулж ирж, угсраад, аж ахуйн нэгжийн албан татвараас чөлөөлөх хууль батлах гэж байна. Гишүүд ээ анхааралтай байж, энэ хуулийг батлахгүй байхыг дэмжиж өгөөч гэж хүсье. Баярлалаа. 

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн:

-Д.Өнөрболор гишүүн бухимдалтай байгааг ойлгож байна. Өөр үзэл бодолтой байгаа хүнийг хүлээн зөвшөөрч, таны бодлыг нийцүүлэхийг хичээж байна. Та бас жаахан хэтрүүлэгтэй ярьж байна. Хотод мянган уурын зуух баригдахгүй. ТЭЦ-2,3,4 дээр нүүрс хэрэглэж байгаа, үргэлжлүүлэн ойрын жилүүддээ хэрэглэхээс өөр арга байхгүй. 1,5 МВт гэх хэмжээ бол 36 мянган орчим мкв-ийг халаах хэмжээ буюу 300 орчим айл юм. 300 айл тус тусдаа сайжруулсан шахмал түлш түлээд хорт утаа гаргаж байгаа нь үнэн. Энийг нэг дулааны станц болгож, станц дээр нь бүрэн шаталттай зуух тавиад нэмж шүүлтүүр тавьчихвал хорт утаа 10 дахин буурч байна. Байгаа санхүүгийн бололцоонд тааруулж утаа бууруулах санал юм. Гишүүд маань Засгийн газрын энэ шийдвэрийг дэмжиж өгөөч. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.