СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴 Х.Нямбаатар: УИХ-ын дарга аа! Ээлжит бус чуулган хуралдуулах уу, яах вэ?

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /2023.07.06/ эхэллээ.

Хэлэлцэж буй асуудлын дараалал батлах үеэр УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар дараах саналыг хэлэв.

Тэрбээр, Ирэх наймдугаар сарын 12-ны өдөр манай улсын Засгийн газартай холбогдох Арбитрын шүүхийн маргаан Лондон хотноо шийдэгдэх гэж байна.

УИХ-ын 103 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх чиглэлээр Засгийн газарт зургаан үүрэг даалгавар өгсөн. Хөрөнгө оруулагч талтай хэлэлцээрийн ширээний ард жил гаруй суусан. Бид гишүүдэд 103 дугаар тогтоолын хэрэгжилтийг тайлагнах хэрэгтэй байгаа. Таван заалт үндсэндээ хэрэгжсэн, 6 дугаар заалт дээр хөрөнгө оруулагч тал нэлээдгүй буулт хийсэн.

Чуулганы төгсгөлд энэ асуудлыг хэлэлцвэл "Хулгайгаар хэлэлцлээ" гэх шүүмжлэлд өртөх вий. Хаврын чуулган хааснаас хойш ээлжит бус зарлаж асуудлыг шийдэх үү. УИХ-ын дарга чиглэл өгнө үү.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Өнөөдөр хэлэлцэх асуудлын дараалалд байхгүй тул өнөөдөр лав хэлэлцэхгүй. Ээлжит бус чуулган хуралдуулах эсэхийг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөр хэлэлцэж шийдвэрлэнэ. Тогтоолын төслийн баримт бичиг ямар нэг байдлаар өргөн баригдсан байх хэрэгтэй байна. 

ТОДРУУЛГА: УИХ-ын 103 дугаар тогтоол буюу “Оюутолгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэх арга хэмжээний тухай” тогтоолыг хэрэгжүүлэх ажлын багийг шинэчлэн байгуулсан. УИХ-ын 92 дугаар тогтоолыг Засгийн газар хэрэгжүүлж, Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч нартай хэлэлцээр хийсэн. Үүний дараа УИХ 103 дугаар тогтоол баталж, Оюутолгой төслийн хөрөнгө оруулагчидтай хийсэн хэлэлцээрийг бодит ажил хэрэг болгож, хэрэгжүүлэхийг үүрэг болгосон юм. Уг тогтоолыг хэрэгжүүлэх ажлын багт ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Сангийн сайд Б.Жавхлан, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, УУХҮ-ийн сайд Г.Ёндон, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо, Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг, Эрдэнэс Оюутолгой комапнийн Гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат нар багтжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.