СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-07-05

🔴ЦУОШГ: Хур бороо цаашид ч үргэлжлэн орно

Нийтэлсэн
9 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
9 сарын өмнө

Үер, усны нөхцөл байдалтай холбогдуулан ОБЕГ, ЦУОШГ, НЭМГ, НЗАА, Геодези, Усны барилга байгууламжийн газар, Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас хамтран ард иргэддээ мэдээлэл өглөө.

Энэ үеэр цаг уурын байгууллагаас үер усны аюул цаашид ч үргэлжлэх байдалтай байгааг санууллаа. 

Долоодугаар сарын нэгнээс нийт нутгаар хур бороо элбэгшсэн. 7-р сарын 3-аас төвийн болон зүүн зүгийн нутгуудаар 20-26 цагийн, 50-116 мм хэмжээтэй бороо орсон. Хамгийн их хур буусан нь газар Төв аймгийн Батсүмбэр сум байлаа. 

Улаанбаатар хотод 28-33 мм бороо 25-27 цаг үргэлжлэн орсон. Өнөөдрийн байдлаар Хэнтий нуруунаас эх авдаг Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Сөгнөгөр, Улиастай, Эг, Балж, Онон, Хэрлэн, Сэлэнгэ мөрөн, Орхон мөрний дунд адгаар усны түвшин өмнөх өдрөөс 10-80 см-аар нэмэгдсэн. Зарим голууд /Сэлбэ, Сөгнөгөр, Улиастай/ үерийн аюултай түвшинд нэгэнт хүрсэн.

Энэ бороо өнөө шөнөдөө үргэлжлэн орно. Төвийн аймгуудын ихэнх нутаг болон говийн аймгуудын хойд хэсэг, зүүн аймгуудын зарим газраар, маргааш Төв болон зүүн аймгуудын ихэнх, баруун аймгийн хойд хэсэг, говийн аймгийн хойд болон зүүн хэсгээр үргэлжлэн орно. 

7-нд баруун болон говийн аймгуудын хойд болон зүүн хэсгээр, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 8-нд баруун аймгийн хойд, төв болон зүүн аймгийн нутгийн зарим газраар, 9-нд нутгийн хойд хэсгээр, 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, зүүн аймгуудын хойд хэсгээр, 11-нд төвийн аймгуудын нутгаар, 12-нд Алтай, Хангайн нутгийн уулархаг хэсэг, Дорнодын тал нутгаар бороо орно.

Одогийн байдлаар Туул, Хэрлэн гол 20см, Ерөө гол 10 см, Онон гол 20 см-ээр нэмэгдэх хандлагатай байгаа тул иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Ariuka
9 сарын өмнө
202.55.188.33

Getsneshd sd

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.