СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-07-05

Нүхтийн эвдрэлтэй хоёр эгнээ замыг өргөтгөн дөрвөн эгнээ болгон шинэчиллээ

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
10 сарын өмнө

Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамжаар дүүргийн 23 дугаар хороо Нүхтийн эвдрэл ихтэй хуучин хоёр эгнээ замыг өргөтгөн 4 эгнээтэй болгон шинэчилж, хоёр талаараа явган болон дугуйн зам шинээр тавилаа.

Өмнө нь ачаалал ихтэйгээс гадна эвдрэл гэмтэлтэй автомашин болон явган зорчигчид явахад хүндрэлтэй байсан. Нэг талдаа хоёр урсгалтай 4 эгнээ шинэ замыг голоороо тусгаарлах зурвас, ус зайлуулах хоолойтой, хоёр талаараа явган хүний болон дугуйн зам шинээр тавьж тохижууллаа.

Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн тус замын өргөтгөл шинэчлэлийн ажилтай дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан танилцаж, гүйцэтгэгч компанитай зөвшилцөн нэмэлтээр гэрэлтүүлэг тавьж цогц тохижилт хийхээр боллоо.

Наадамчдын төв замаас Нүхтийн замтай холбогдох 700м урт дөрвөн эгнээ бүхий шинэ автозамын зорчих хэсгийн хөдөлгөөнийг энэ сарын 07-нд нээнэ.

Эх сурвалж: Эко-Хан-Уул дүүрэг

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
10 сарын өмнө
183.177.107.146

БАЯЧУУД ӨӨРСӨДДӨӨ ГОЁ ЗАМ ХИЙЖЭЭ.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.