СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-07-05

ЗТХЯ-аас зүүн бүсийн авто замуудад шалгалт хийжээ

Нийтэлсэн
9 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
9 сарын өмнө

Зам, тээврийн хөгжлийн яамны Салбарын хяналтын газраас 2023.07.04-07.07-ны өдрүүдэд Сүхбаатар, Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт  хэрэгжиж буй авто зам, замын байгууламж, улсын чанартай авто зам, замын байгууламжийн ашиглалт, шинэчлэлт, ээлжит засвар, арчлалтын ажилд төлөвлөгөөт хяналт шалгалт хийжээ.

Удирдамжийн хүрээнд Улаанбаатар-Өндөрхаан,  Өндөрхаан-Чойбалсан, Өндөрхаан-Баруун-Урт чиглэлийн авто зам, замын байгууламжийн засвар арчлалт, Улаанбаатар-Чингис хот чиглэлийн авто замаас Өмнөдэлгэр сум хүртэлх хатуу хучилттай 52.5 км, Дадал сумын төвийн 3.5 км хатуу хучилттай авто замыг шалгажээ. Мөн Өндөрхаан-Норовлин чиглэлийн 130 км авто замын үргэлжлэл, багц 2 дугаар хэсгийн 62 км хатуу хучилттай авто зам, Батширээт сумын Бархын голын 121.36 у/м төмөр бетон гүүр, 1.2 км хайрган хучилттай авто зам, Норовлин сумаас Дорнод аймгийн Баян-Уул чиглэлийн 68 км хатуу хучилттай авто зам, замын байгууламжийн барилга угсралтын ажилд холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан, дүрэм, журам, норм, стандартын хэрэгжилтийг шалгаж, хяналт тавин ажиллажээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.