Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Ч.Маралмаад холбогдох хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг хэлэлцжээ.
2022 оны аравдугаар сард Ч.Маралмаа нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хоёр хүүхэд хүнд гэмтээж, долоон машин мөргөж зам тээврийн осол гаргаса. Шүүхээс түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан. Харин Ч.Маралмаа нь давж заалдсан ч Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.
Тэгвэл Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Ч.Маралмаад холбогдох хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг 2023 оны долоодугаар сарын 5-ны өдөр хэлэлцэв.
Шүүгдэгчийн гаргасан гомдол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах үндэслэлд хамаарахгүй тул уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна. Ингэснээр давж заалдах шатны шүүхийн магадлал хэвээр үлдэж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Яасан гэж давж заалддаг юм бэ сонин юм, уг нь хорих ял авмаар