СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Технологи | 2023-07-05

Эхлэл брэнд ухаалаг утасны дараагийн загвар “Defender”-ээ зах зээлд танилцуулав

Нийтэлсэн
9 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
9 сарын өмнө

Технологи суурьтай, үндэсний хөрөнгө оруулалттай "Эхлэл брэнд" ухаалаг утасны дараагийн загвараа өчигдөр буюу 07.04-ний өдөр цахимаар танилцууллаа.

Defender ухаалаг утасны бусад утаснаас ялгарах ялгарал юу байв?

Энэхүү ухаалаг утас нь Монгол орны эрс тэс уур амьсгал, байгалийн онцлогт тулгуурлан дотоодын ухаалаг утас хэрэглэгчдийн  утасны эвдрэл гэмтлийн судалгааны үндсэн дээр Олон улсын IP68/69K буюу Ус, Тоос шороо, Доргилтын хамгаалалттай ба АНУ-ын цэргийн стандарт болох MIL-STD-810 үнэлгээний дагуу -40С +70С хооронд хүнд нөхцөлд ашиглах шалгалтыг давж магадлан итгэмжлэгдсэн. Энэхүү үнэлгээг хангасан тул ямар ч нөхцөлд ажиллагааны доголдол гарахгүй хэвийн ажиллах баталгаа болж байна.

21 хоногийн өдөр тутмын тасралтгүй хэрэглээнд бүрэн ажиллах хүчирхэг 7500 mAh цэнэг багтаамжтай бөгөөд бүх үүрэн холбооны сүлжээг бүхий нөхцөлд дэмжин ажиллах нөхцлийг бүрэн хангажээ.

2022 онд танилцуулагдсан Android 13 үйлдлийн системийг MediaTek Helio P60 MT6771-тай хослуулсан нь CorePilot™-ийн тусламжтайгаар СРU нь өндөр нарийвчлалтай тоглоом, видео эсвэл олон үйлдэлт программуудад зориулж Defender ухаалаг утсыг гацалтгүй жигд, ямар нэгэн халалтгүй, гэхдээ найдвартай хурдан ажиллуулахын тулд бүтээгдсэн. Багтаамжийн хувьд 128 GB суурь багтаамж, нэмэлтээр 1TB хүртэл суурилуулах боломжтойгоор бусад ухаалаг утаснаас ялгарах буй за. 

Монгол хүнд Монгол утас буюу Эхлэл брэндийн “Defender” ухаалаг утас

Орчин үеийн брэндийн арга техникийг үндэслэгч, дизайнер Валтер Ландор “Бүтээгдэхүүнийг үйлдвэрт хийдэг, харин брэнд оюун санаанд бүтдэг” хэмээн хэлж байсан.Тэгвэл түүний хэлсэнчлэн Эхлэл брэндийн үйлдвэрлэл БНХАУ-д буй ч энэхүү брэндийн үндсэн концепц нь Монголд, монгол хүний оюун ухаанд буй.

Эхлэл брэнд нь олон улсын худалдааны OEM хэлбэрээр буюу бүтээгдэхүүний загвар концепцыг гарган дагалдах хэрэгслийн тэргүүлэх үйлдвэрүүдэд үйлдвэрлүүлэн бүтээдэг. 2021 оноос эхлэн Утастай чихэвч, цэнэглэгч Usb болон Adapterуудыг дотооддоо амжилттай үйлдвэрлэж эхэлсэн ба жилийн бүх хэрэгцээний дагалдах хэрэгслүүдийг бүрэн үйлдвэрлэх хүчин чадалтай.

Олон улсын брэндүүд, нарийвчлан дурдвал "Apple" төхөөрөмжүүдийнхээ ажиллах систем, дизайн гэх зэргийг өөрсдөө боловсруулдаг ч бүтээгдэхүүнүүдээ угсрах том үйлдвэргүй ба iPhone утасныхаа эд анги бүрийг өөр өөр улсуудаас татан авж, угсрах ажлыг нь "Foxconn" болон "Pegatron" гэх хоёр Тайвань компани гүйцэтгэдэг. Энэ нь бүтээгдэхүүний өртөг зардлыг хамгийн бага түвшинд барих боломжийг олгодог байна.

Эхлэл брэндийн хэрэглэгчид очих эцсийн үнийг хамгийн таатай байлгах үүднээс энэхүү худалдааны хэлбэр одоогоор хамгийн тохиромжтой нь гэдгийг онцолж байна.

Ухаалаг утасны тухайд:

Бусад бүх улс орнуудын ухаалаг утас үйлдвэрлэгчид тухайн орны иргэдийн хэрэглээнд нийцүүлэн тусгайлан анхаарч бүтээдэг. Эхлэл брэнд ч Монгол хүний өдөр тутмын хэрэглээг хялбарчлах зорилгоор өргөн хэрэглээний бүхий монгол аппликейшнүүдийг default буюу үл устах хэлбэрээр суулгаж өгсөн.

Урьдчилсан захиалгын давуу талаас:

Бүтээгдэхүүний үндсэн үнэ 1.200.000₮ бөгөөд урьдчилсан захиалгыг 08 сарын 15-ны өдрийг дуустал авах ба тэр хүртэлх хугацааны хөнгөлөлттэй үнэ 1.080.000₮ байх нь.

Түүгээр ч зогсохгүй:

1. Эхлэл брэндийн 20.000 mAh багтаамжтай зөөврийн хүчирхэг цэнэг хураагуур буюу Power Bank

2. Номин сүлжээ дэлгүүрийн 20.000₮ худалдан авалтын эрхийн бичиг

3. Петровис шатахууны 10.000₮ бензин талон

4. HD Macro уян дуран онцгой бэлгээ болгон барихаар болсон байна.

Урьдчилсан захиалганд хөнгөлөлттэй, онцгой 4 гарын бэлэгтэй урьдчилсан захиалгад хамрагдахын тулд ердөө bit.ly/44a6Fg0 холбоосоор маягт бөглөх боломжтой.

Төлбөрийн нөхцөл:

“Defender” ухаалаг утсыг бэлэн төлөлт болон зээлийн үйлчилгээгээр авах сонголттой.

1. Бэлэн төлөлт

* Урьдчилгаа төлбөр болгон 400.000 төгрөг байршуулан урьдчилсан захиалгад хамрагдах боломжтой байна. ЭНЭХҮҮ маягтыг бөглөн илгээснээр мэдээллийн ажилтан захиалгыг тань баталгаажуулах болно.

2. Зээлийн үйлчилгээ

* Зээлийн аппликейшн

Бүх төрлийн зээлийн аппликейшн болох StorePay, LendPay, PocketZero, Sono, Simple, Omniway зэрэг байгуууллагуудаар дамжуулан 4-6 удаа хуваан төлөх боломжтой.

* Зээлийн байгууллага

Эхлэл брендийн зээлийн үйлчилгээний түнш байгууллагаар Zeelme platform хамтран ажиллаж байгаа бөгөөд энэхүү platform-oop дамжуулан 30 хүртэлх сарын лизингийн үйлчилгээг авах боломжтой. ЭНД ДАРЖ зээлийн хүсэлтийг илгээснээр зээлийн эдийн засагч тантай холбогдох юм байна.

Үндэсний технологийн брендийн шинэхэн ухаалаг утасны дэлгэрэнгүй мэдээллийг https://defender.ehlel.mn/ сайтаар дамжуулан аваарай.

Яг одоо захиалга өгөх бол ЭНД ДАРЖ маягт бөглөх эсхүл 7272-7580 лавлах дугаарт холбогдох боломжтой.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.