СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-07-05

Үерийн улмаас гэдэсний халдварт өвчин нэмэгдэх магадлалтай байна

Нийтэлсэн
9 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
9 сарын өмнө

Бороо их орж байгаатай холбоотой гэдэсний халдварт өвчин нэмэгдэх эрсдэл үүсэж болзошгүй тул Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвөөс зөвлөмж, сэрэмжлүүлэг хүргэж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны гэдэсний халдвар тандах тасгийн эрхлэгч Н.Амгалан:

-Нийслэлийн хүн амын 70 гаруй хувь нь гэр хороололд амьдардаг. Ихэнх айлын жорлон, бие засах газар стандартын шаардлага хангадаггүй. Тодруулбал ариун цэврийн байгууламж, бие засах газраа огт ариутгадаггүй, соруулж цэвэрлэдэггүй явдал нь өвчний эрсдэлийг нэмэгдүүлж байна. Дулааны улиралтай холбогдуулан агаар дуслын халдварын тохиолдол буурсан. Гэвч 

Хогийн цэгүүдийн хог гудамж талбай руу их хэмжээгээр урсаж орж ирж байна. Үүнээс үүдэн гэдэсний халдварт өвчин гарах нөхцөл бүрддэг. Гэдэсний халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд,  гэртээ орохоо гадуур хувцсаа бүрэн сольдог байх, гараа бохирдсон тэр даруйд нь угааж хэвших, гаднаас орж ирээд шууд хүүхдэдээ хүрч, үнсэхгүй байхыг зөвлөе. 

Түүнчлэн 490 гаруй хүн цусан суулгаар өвдөөд байна. Өнгөрсөн жилтэй харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт юм.  

Иргэд орон нутаг руу аялахдаа хүнсээ зөв сонгох, бага насны хүүхэд идэхэд шаардлага хангаагүй бүтээгдэхүүн авч явахгүй байх хэрэгтэй. Мөн үер ус туулах үед гэдэсний халдвар авах магадлалтай.

Эцэг эхчүүд бага насны хүүхдийнхээ гарыг тогтмол угаах, хүнсний бүтээгдэхүүнийг зөв сонгож хэрэглэхийг анхааруулж байна. Ялангуяа амралт зугаалгаар явахдаа тахиа, үхэр, гахайн махыг дутуу болгож, шарж хэрэглэснээр болж бичил нянгаар үүсгэгдэх халдварт өвчин нэмэгддэг. Мөн бороо их орсны улмаас хөрсний бохирдол нэмэгдэж буй тул ахуйн ариун цэврийг сахих шаардлагатай байна гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.