СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-07-05

🔴 Д.Сумъяабазар: Нураах шаардлагатай 118 барилга, байгууламжийн жагсаалт гараад байгаа

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
10 сарын өмнө

Нийслэл хот үерийн аюулд өртөөд байна. Ялангуяа, Сэлбэ, Дунд, Улиастайн голууд үерлэсэнтэй холбоотойгоор нөлөөллийн бүсэд байгаа 1000 орчим айл өрхийн хүн ардын эрүүл, аюулгүй амьдрах эрхэд аюул учраад байна.  

Иймд Нийслэлийн Засаг дарга бөгөөд УБ хотын захирагч Д.Сумъяабазар Сэлбэ гол дагуу хийж буй далан хаалт босгох ажилтай танилцлаа. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд УБ хотын захирагч Д.Сумъяабазар: 

-Цаг агаарын мэдээгээр бороо 7 сарын 12 хүртэл үргэлжлэн орохоор байна. Гэхдээ ард иргэд айж балмагдах хэрэггүй. Наадмын үеэр бүх зүйл хэвийн болно.

Цэргийн анги, нэгтгэлүүдээс хүн хүч татах ажлыг яаралтай зохион байгуулж байна. Далан босгох ажлыг шуурхай хийж байна. Дээгүүрээ боогдоод, Сонсголон хавьцаа шингэрч байгаа мэдээ авсан. 

-Яагаад дээгүүрээ боогдоод байна вэ? 

-Та бүхэн хот төлөвлөлтийн асуудлыг хөндөх гэж байх шиг байна. Өнгөрсөн 30 жилийн хот төлөвлөлтийн алдаатай бодлогыг засаад явж байгаа. Хууль зөрчиж, зөвшөөрөлгүй баригдсан нураах шаардлагатай 118 барилга байгууламжийн жагсаалт ирсэн. Яаралтай нураах 5 байгууламж байгаа. Ингэхээр Үндсэн хуульд заасан хүний суурь эрхийг хөнддөг. Гэхдээ үүн дээр томоохон хэмжээний акц хийнэ.

Сэлбэ голын тохируулгыг хийх ёстой. Стандартын гүүр бариагүйгээс энэ бүхэн бас болж байгаа гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (8)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Ezen
10 сарын өмнө
202.126.90.151

Hudlaa hutsaad bhaar ajilaa uguud tonilood uguuch chaddag hun bgaa shtei

Зочин
10 сарын өмнө
66.181.160.76

Зайлж үз

Зочин
10 сарын өмнө
64.119.20.1

Энэ нөхөр худлаа ингэж нэг хэлээд л авилгал аваад л зүгээр өнгөрнө .

Зочин
10 сарын өмнө
192.82.88.215

Эртхэн зарлахгүй бол зарж холиод будлиан болоод дуусна

Хорлоо
10 сарын өмнө
66.181.191.59

хУД-н 2р хороо 20р байр дунд голын усаны зохиомол үерт автаад бна өдөржингөө онцгойнхон сорууллаа ннмэр алга ямар сүн далай сордог баатар биш дунд голын усыг яаж соруулж бархав ус зайлуулах хоолойг дунд голруу оруулснаас голын усны түвшин нэмэгдэхд голын ус орж ирдэг ийм тэнэг инжинер дарга нарын шийдлээс болж жил бүр усанд автаж оршин суугчид нь зутарч бна 22 цаг өнгөрч бна соруулсаар л бна цоорхой саванд ус хийхтэйл адил юи болж бна хотын дарга анрааралдаа авч арга хэмжээ авбал оршин суугчид их баярлах бна байр мааньч чийгэнд идэгдэнд гас богинотоы болж бх шиг бна

Зочин
9 сарын өмнө
66.181.161.135

Тэр 118 барилгаа нээлттэй зарла,

Зочин
9 сарын өмнө
45.67.97.56

Zuv l yarij bn

Зочин
9 сарын өмнө
66.181.161.98

Худлаа хуцаад байхаар балай намаа тарааж хөрөнгөө хураалгаж төрөөс зайлж үз

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.