СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-07-05

🔴Ирэх наймдугаар сарын 15-ны өдөр намын их хурлаа зарлан хуралдуулах шаардлагыг АН-ын ҮБХ-ны гишүүд хүргүүлэв

Нийтэлсэн
9 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
9 сарын өмнө

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны залуу гишүүд өнөөдөр /2023.07.05/мэдээлэл хийж "Ардчилсан нам эв нэгдэлтэй болж, ҮБХ-ны даргаа сонгож, үйл ажиллагаа хэвийн болж эхэллээ" хэмээн мэдэгдэв.

Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн Ц.Баатархүү:

-Ардчилсан нам Үндсэн хууль болон Сонгуулийн тухай хууль өөрчлөгдсөнтэй холбогдуулан манай нам дүрмээ өөрчилж, шинэчлэн зохион байгуулагдах шаардлагатай боллоо. Иймд бүх гишүүддээ хандан урилга хүргүүлж, намын их хурлаа наймдугаар сарын 15-ны өдөр зарлаж хуралдуулахаар боллоо.

Нам гэдэг бол мэргэжлийн хүмүүсийг татан оролцуулж, томилдог тогтолцооны төлөө байх ёстой. Улс төрийн нам албан тушаал зардаг, борлуулдаг биш, нам өмчгүй байх ёстой гэж үздэг. 

Ардчилсан намын ҮБХ-нд Дорнод аймгаас сонгогдсон гишүүн П.Алтан-Од: 

-Намын их хурлыг яагаад зайлшгүй хийх шаардлагатай вэ? 2023.01.13-нд АН их хурлаа хуралдуулж, хамтын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлж, намын дүрэмдээ өөрчлөлт оруулах тогтоол гаргасан. Тогтоолоо хэрэгжүүлэхийн тулд ирэх 8 дугаар сард намын их хурлаа хийх шаардлага тулгарч байна. 200 мянган гишүүнээ Улаанбаатар хотод биечлэн ирж оролцохыг уриалж байна.

Манай нам 8 аймаг, 1 дүүрэг, 147 суманд ялалт байгуулж засаглаж байна. Төлөөлөгч нарын саналыг сонсож, 2024 оны сонгуулийн бэлтгэл ажилдаа орж, сөрөг хүчний үүргээ биелүүлэх ёстой болжээ. 

Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн Т.Батцогт: 

-Улаанбаатар хот үргэлжилсэн борооны улмаас үерт автаж, авлигажсан хороолол, газрын наймаанаас болж эгэл иргэд эд хөрөнгөөрөө хохирч байна. Эрх баригч нам ард түмнийг цөхрүүллээ. Нийслэлийн түгжрэл, утаа огт шийдэгдсэнгүй. Энэ бүхний эсрэг АН дуу хоолойгоо нэгтгэж сөрөг хүчний ажлаа хийх цаг болжээ. АН-ын их хурлаар энэ бүх асуудлыг хөндөн тавьж, улсын хэмжээнд томоохон өөрчлөлт хийх цаг болжээ. Иймд гишүүддээ хандаж уриалга гаргаж байгаа юм.

Ардчилсан намын гишүүн н.Мөнхжаргал:

-Өнөөдөр нийслэл хотод авлигын үер болж байна. Манай намын 2,5 жилийн дотоод тэмцэл дээр эрх баригчид их тоглолоо. Шүүхийн байгууллагаар дамжуулж авлигын бүлэглэл манай дотоод асуудалд их оролцсон. Одоо намын залуучууд өөрсдөө асуудлаа шийдье. Залуусаа бүгд цуглая! 2024 он бол ялагдах эрхгүй сонгууль шүү. Бүгдээрээ цуглаж намын их хурлаа хийе гэх уриалгыг дэвшүүлж байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.