СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ШУУРХАЙ: Улаанбаатар хотыг "Гамшгийн үеийн бүх нийтийн бэлэн байдлын зэрэг"-т шилжүүлэхээр боллоо

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Нийслэлийн онцгой комисс өнөөдөр /2023.07.05/ хуралдаж, үргэлжилсэн борооны улмаас үүсээд буй нөхцөл байдлыг авч хэлэлцэн, цаашид шийдвэрлэх алхамуудыг нэн яаралтай хэрэгжүүлэхээр боллоо.

Хуралдаанаар нийслэл хотыг "ГАМШГИЙН ҮЕИЙН БҮХ НИЙТИЙН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГ"-Т ШИЛЖҮҮЛЭХ шийдвэр гаргалаа.

Тун удахгүй хотын удирдлагууд Сэлбэ голын эрэг дээр хэвлэлийн хурал зарлаж, ард иргэддээ дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр төлөвлөөд байна.

Манай суваг мэдээллийг шуурхай хүргэх болно. 

Үүнээс гадна НЗД бөгөөд Улаанбаатар хотын дарга Д.Сумьяабазарын захирамжаар нийслэл хотын зарим хэсэгт автомашины хөдөлгөөн хязгаарлах шийдвэр гарчээ.

Үүнд:

- Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Натур худалдааны төвөөс Нарны замын уулзвар,

- БаянМонгол хорооллын нүхэн гарцнаас Хүннүгийн гудамж,

- Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөөний нүхэн гарцнаас Нарны гүүрний уулзвар,

- Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Нийслэлийн Өргөө амаржих газрын уулзвараас Нарны замын уулзвар хүртэл Сэлбэ Дунд голын авто замын хэсгийг тодорхойгүй хугацаагаар хаах шийдвэр гарчээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.