СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Д.Сумъяабазар: 136 иргэний ажлын байрыг хадгалах нь нэгдүгээр асуудал

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийг төрөлжүүлэх хүрээнд дүүжин тээврийг нэвтрүүлэхээр ажиллаж буй. Дүүжин тээврийн бүтээн байгуулалттай холбоотой ташаа мэдээллийн улмаас иргэд Хангарди ордны гадна эсэргүүцэл илэрхийлсэн. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар иргэдтэй уулзаж, санал солилцжээ.

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг:

-Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, олон төрөлт нийтийн тээврийг хөгжүүлэх зорилтын хүрээнд Хан-Уул дүүргээс Баянгол, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрийг дамнасан дүүжин тээврийн төслийн талаар зарим нэг ташаа ойлголт гарсан. Нэг цагт 1200-1500 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай 4.2 км урт дүүжин тээврийн төсөл 2023-2024 онд үргэлжилнэ. юм. Мэдээж, бүтээн байгуулалт эхлэхээр орц гарц гаргах асуудал гарна, түүнийг иргэдтэй зөвшилцөж шийднэ гэв.

“Өрхийн бичил үйлдвэрийг дэмжих сан” ТББ-ын тэргүүн С.Мишигээ:

-“Хархорин” захын гадна худалдаа, үйлчилгээ эрхэлдэг хүмүүсийн ажлын байрыг хадгалахын төлөө би 2016 оноос явж байна. Тодруулбал, 2016 онд Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс, тухай үед Хотын дарга байсан С.Батболд, Баянгол дүүргийн Засаг дарга асан С.Одонтуяатай гурвалсан гэрээ хийгээд 2035 он хүртэл энэ талбайд ямар нэгэн архитектур төлөвлөлт хийхгүй гэж тохирсон. Гэтэл өнгөрсөн тавдугаар сард нэгэн эмэгтэй ирээд энэ газарт 80 хувийн нөхөн олговор олгоод чөлөөлнө гэж ярьсан. Тэгэхээр гэрээ байгуулчихаад яагаад одоо ажлын байрыг буулгах болов гэдэг асуудлыг гаргаж тавьсан. хэмээв.

Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:

-Энд Хотын түгжрэлийг бууруулах хүрээнд дүүжин тээврийн төслийн ажлууд тодорхой үе шаттайгаар үргэлжлээд явж байна. Бүтээн байгуулалт, барилга угсралтын ажил дээр бид иргэд, аж ахуйн нэгжүүдтэйгээ ойлголцож, аль аль талдаа эрх ашгаа бодолцож, бие биенээ дэмжин ажиллах боломж бүрэн бий.

Тэгэхээр нөлөөллийн бүсэд орсон 136 иргэний ажлын байрыг авч үлдэнэ. Энэ бол нэгдүгээр асуудал. Нөгөө талдаа хотын тулгамдсан асуудлыг шийдэхэд иргэд дэмжлэг үзүүлээд хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ гэсэн юм.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.