Улаанбаатарт хотод орж буй борооны улмаас үер усны долоон дуудлага Нийслэлийн онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу алба хаагчид шуурхай ажиллаж иргэдийн аюулгүй байдлыг бүрэн хангасан байна. Ойрын хугацаанд ихэнх нутгаар бороо орох тул болзошгүй үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг НОБГ-аас анхааруулав.
Мөн үер усны аюултай үед авч хэрэгжүүлэх зөвлөмжийг хүргэж байна.
-Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч сэрэмжлэх, бусдад дамжуулах,
-Тэнгэрийн байдал, үүл, салхины чиг, мал амьтны хөдөлгөөн, араншныг шинжих гэх мэт үер усны аюулаас урьдчилан сэргийлэх уламжлалт аргаас суралцах,
-Гэр, хашаа, саравч, орон байрыг үерийн усны зам, голын голдирол, гуу, жалга, хуурай сайр, ус хальдаг эрэг, татамд барихгүй байх,
-Үер, усны аюулаас хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих
-Үер, усны аюулын талаар хүүхдэд анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх
-Хүүхдийг хараа хяналтгүйгээр гол мөрөн, нуур, цөөрмийн орчимд тоглуулахгүй, орхихгүй байх,
-Өндөр хүчдэл, цахилгааны дор гэр, сууцаа барихгүй байхыг анхааруулж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
иргэдийн буруу шүүдээ.өөрсдөө усны аман дээр буучихаад хүний төлөө амьдарч бгаа юм шиг үхлээ хатлаа гээд