Монголбанк 2023 оны зургадугаар сард 1,692.4 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 7.3 тонн үнэт металл худалдан авсан байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 674.2 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 524.2 кг үнэт металл тус тус худалдан авчээ.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2023 оны зургадугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 214,761 төгрөг байжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.