СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хорих ангийн хамгаалалттай бүс рүү тарвага агнахаар буутай хүн нэвтэрчээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 жилийн өмнө

ШШГЕГ-ын харьяа, Тахир соёот дахь хаалттай хорих 405 дугаар ангийн хамгаалалттай бүс рүү буутай хүмүүс нэвтэрчээ. Эл хорих ангийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дахь хэсгээр “ТОЗ-8” агссан хоёр хүн нэвтэрмэгц харуул хамгаалалтын ажилтнууд саатуулаад цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

Сонгинохайрхан дүүрэгт оршин суух 42 настай Н, 63-тай Э.Д нар тарвага агнах гэж явсан хэмээн хууль сахиулах байгууллагынханд мэдүүлж буй бөгөөд авч явсан буу нь ямар ч бүртгэлгүй байсан аж. Уг нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 193 дугаар тушаалаар тарвага агнахыг гурван жилийн хугацаанд хориглочиоод буй. Гэтэл дээрх хоёр хүн уг шийдвэрийг зөрчсөн гэж үзээд Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрынхан Зөрчлийн тухай хуулийн 7.6-4 дэх хэсгийн “Агнуурын бүс нутгаас бусад газарт, эсхүл амьтныг агнах хориотой үед, эсхүл хориглосон хугацаанд агнахыг завдсан”, мөн хуулийн 5.6-гийн “Хууль бусаар галт зэвсэг эзэмшсэн” гэх үндэслэлээр зөрчлийн хэрэг нээн шалгаж буй аж. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
139.5.218.226

Arai ugui blguide

Зочин
1 жилийн өмнө
122.201.31.246

Өө яаха дээ ганц юм идчих санаатай л яваад чадаагүй л байгаа биз харин бүр монгол улсаа зараад идээд байгаа хулгайчууддаа эрүүгийн хэрэг битгий хэл зөрчилийн ч хэрэг нээж чадахгүй байгаа нь инээдтэй

Иргэн
1 жилийн өмнө
43.242.243.238

Харин тийм муу эр дайнд хөөрнө гэгчээр л юм болох юм даа манай цагдаач гэж дээ чааваас мөнгөтөй хулгайчуудын боол хийдэг болсон

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.