СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Монгол иргэдийг эрхшээлдээ байлган хүчээр бэлгийн харьцаанд орсон Сингапур иргэний хэргийг шүүхэд шилжүүлжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт хэрэг бүртгэлтийн 29101, мөрдөн байцаалтын 1479 хэрэгт хяналт тавьж ажиллажээ. Үүнээс авлига, албан тушаалын 9, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 2, мөрийтэй тоглоом зохион байгуулах 1 зэрэг нийт 406 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ.

Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

-Нийслэлийн прокурорын газраас “Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал Э.Н, Худалдаа хангамж хариуцсан хэлтсийн дарга С.Б, Эдийн засгийн бодлогын хэлтсийн дарга Д.Б, ерөнхий нягтлан бодогч П.Э, технологи автомашин засварын хэлтсийн засварчин Т.Э нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тендер сонгон шалгаруулалт зохион байгуулалгүйгээр аж ахуйн нэгжүүдэд давуу байдал бий болгон худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.5 дугаар зүйлийн 1, 2 /Хахууль өгөх/, 22.4 дүгээр зүйлийн 2, 4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

-Шинжлэх ухаан, технологийн сангийн захирал Д.Э нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж нэр бүхий хүмүүст давуу байдал бий болгон албан тушаалд томилж, ажлын гүйцэтгэл, тодорхойлолтгүйгээр цалин, урамшуулал олгож Шинжлэх ухаан технологийн санд хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

-Сингапур улсын иргэн Л нь БНТУ-ын Истанбул хотод Монгол Улсын иргэн М, Н нарын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, нүцгэн байхад нь зөвшөөрөлгүйгээр бичлэг хийж, хувь хүний нууцад халдсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 /Хүчиндэх/, 13.10 дугаар зүйлийн 1 /Хувь хүний нууцад халдах/, 13.11 дүгээр зүйлийн 1 /Хувь хүний нууцыг задруулах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлсэн байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
202.126.90.152

ene ch odoo amid garahgui bhaa

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.