УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн өөрийн цахим хуудастаа “Ханийн минь аав жирийн инженерээс сум орон нутгийн удирдлагын алба хашиж, төрийн албанд тасралтгүй 40 гаруй жил ажиллаад тэтгэвэр нь 550 мянган төгрөг байсан. Тэтгэвэр нь 1 сая 39 мянган төгрөг болсон байна” гэж бичжээ.
Зарим иргэдийн тухайд нийт тэтгэвэр авагчдын тэтгэвэр 10 хувь нэмэгдсэн. Бусдын тэтгэвэр харьцангуй өндөр дүнгээр нэмэгдсэн байхад минийх бага дүнгээр нэмэгджээ гэдэг шүүмжлэлийг гаргаад байгаа. Тэгвэл энэ асуудлаар Нийгмийн даатгалын ерөнхий газраас тодрууллаа.
Итгэлцүүр гэдэг нь анх тэтгэвэр бодсон цалингийн хэмжээг өнөөгийн цалингийн түвшинд хүргэх тоон илэрхийлэл юм. Олон жил улсад ажилласан хүний тэтгэвэр илүү нэмэгдэнэ. Харин нөхөн даатгал төлсөн иргэдийн тэтгэвэр итгэлцүүрээр нэмэгддэггүй гэдгийг Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдээлж байна.
Тухайлбал, 1990 онд тэтгэвэр тогтоолгосон иргэн Б одоо 560 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. Тухайн үед 680 төгрөгийн цалин авдаг байсан гэж үзвэл одоогийн цалингийн түвшинд ойртуулахын тулд шинэ итгэлцүүрээр 2060.74 дахин үржүүлэхэд ойролцоогоор 1 сая 400 мянган төгрөг болгон тооцож, түүнээс тэтгэврийг нь шинэчлэн бодоход, өөрчлөгдсөн тэтгэврийн дүн 840 мянган төгрөг болж байна.
Иргэн А 2009 онд тэтгэврээ тогтоолгожээ. Түүний сонгож тэтгэврээ тогтоолгосон дундаж цалин 316 мянган төгрөг байжээ. Одоо авч байгаа тэтгэвэр нь 500 мянган төгрөг. Харин түүний тэтгэврээ тогтоолгосон дундаж цалинг таван жилийн цалин буюу 60 сарын цалинг шинэ итгэлцүүрээр өсгөн бодож дунджийг тооцоход сард 1.079.000 төгрөг байна. Үүнээс тэтгэврийг нь шинэчлэн бодоход сард 701 мянган төгрөгийн тэтгэвэр тогтоогдохоос гадна шинэ итгэлцүүрээр өсгөсөн дундаж цалингаас бодсон тэтгэврийг 10 хувиар нэмэгдүүлэхэд 771 мянган төгрөг болж байгаа юм.
Иргэн дурын долоон жилээ сонгон тэтгэвэр тогтоолгодог. Улсад 20 жилээс дээш жил ажилласан иргэд цалингийн 45 хувь болон ажилласан жилийг 1.5 хувиар бодож тэтгэврээ тогтоолгодог байна. Итгэлцүүр гэдэг нь анх тэтгэвэр бодсон цалингийн хэмжээг өнөөгийн цалингийн түвшинд хүргэх тоон илэрхийлэл юм. Олон жил улсад ажилласан хүний тэтгэвэр илүү нэмэгдэнэ. Харин нөхөн даатгал төлсөн иргэдийн тэтгэвэр итгэлцүүрээр нэмэгддэггүй гэдгийг Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдээлж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Зөв шүү дээ олон жил ажиллаад л нэмэгдэж байна улсад ажиллаагүй сүүлд нөхан төлчихөөд байгаа улсууд олон юм өүү ярь хөдөлмөрлөөгүй байж ичээч төр засаг руу бурууг бүү чих
Би нөхөн төлбөр хийгээгүй засагт 21жил яагаад 50мянга гэж би95 2013 онд гарсан
Нөхөн даатгалыг хүн хулгай хийж бус хөлсөө дуслуулан хөдөлмөрлөж байж төлдөг юм . Ямар ч ажил хийгээгүй нийгмийн даатгалд мөнгө төлөөгүй хүмүүст өндөр нхмэлт өгдөг байснаас даатгалд өндөр мөнгө төлсөн хүмүүст итгэлцүүрээр нэмж өгвөл шударга ёсонд нийцнэ. Залхуурч хэвтэхгүй ажил хийж өндөр татвар төлсөн хүмүүс хоаирох ёсгүй . Залхуучууд ажиллаад татвар төлөхгүй яасын.Заяа
Миний аав 32жил нягтлан хийж байгаад тэтгэвэрт гарсан гэтэл тэтгэвэр нь 10% нэмэгдсэн байна .ямар учир байна
тиймээ ижилхэн хүн бна ингэж л алаг үзэж бна ш дээ.
Улсад 34 жил ажиллсан 78000 ннмэгдсэн бна.үргэлж санхүү ажил хиыж бсан. Гэтэл Чинбүрэнгийн аавд яагаад 150% 890000 төгрөгөөр нэмсэн бам
Ажилласан жилтэй нь уялдуулдаг нь зөв.Гэхдээ нөхөн даатгал төлсөн жилийн хэмжээг бас харж үзэх хэрэгтэй санагдаж байна.Зарим хүн олон жил зарим нь цөөхөн жил нөхөн даатгал төлөгдсөн байгаа.
Чинбүрэн гишүүн минь чимээгүй л байдаг байж дээ, энэ улсууд барьж идэх нь байна. Хадам аавынх нь хувьд олон жил ажилласан ахмад хүн хүртэх ёстойгоо л хүртсэн, гишүүний аав гэж онцлоогүй байх онцлох ч боломжгүй биз. Яагаад итгэлцүүрээр тооцох боломжгүй, 10 нэмсэн гэдгийг маш тодорхой тайлбарласан байна шүү дээ. Залуугаасаа тогтмол ажил хийж байсан бол....
Зөв шүү дээ, улсад огт ажиллаагүй НДШ, татвар төлөөгүй иргэд энийгээ ойлгох хэрэгтэй ш дээ
Улсад огт ажил хийгээгүй хүн тэтгэвэрт гардаг юмуу ийм үндэслэлгүй буруу зүйлийг бусдад буруу хэлж ярьж болохгүй шүү харин их бага хэмжээгээр улсад ажиласан хүн зөндөө байгаа шүү тахир дутуу хөдөлмөр хийх чадваргүй болсон хүн насан болоод тэтгэвэрт гарсан байх тийм хүмүүсийн тэтгэвэр бага тогтоогдсон болов уу гэж бодож байнаа
Хамгийн гол нь иргэдэд мэдээлэл өгөхдөө хамгийн багадаа гэж төдөөр нэмэгдэнэ гэж худал попорсноос л ийм маргаан гарсан шүү.
Хамгийн гол нь иргэдэд мэдээлэл өгөхдөө хамгийн багадаа гэж төдөөр нэмэгдэнэ гэж худал попорсноос л ийм маргаан гарсан шүү.
Хамгийн гол нь иргэдэд мэдээлэл өгөхдөө хамгийн багадаа гэж төдөөр нэмэгдэнэ гэж худал попорсноос л ийм маргаан гарсан шүү.
Улсад тасралтгүй 27 жил ажиллаад нийгмийн даатгал төлсөн хүн яагаад 50000 нэмэгдэж байгааг тайлбарлаад өг.
зах зээл болж бүх албан газрыг татан буулгаад хувьчилсан ажилтай байсан улсууд цөм гудаманд ажилгүй болсон тэтгэвэр авахын тулд сайн дурын шимтгэл төлж байж улсаас 10 жил өгч бж нэг юм тэтгэвэр тогтоолгож авсан ажилаа хийж явсан бол 10 байтугай жил болох байсан нормын ажил хийж шөнө өдөргүй улсад зүгтгээд одоо хамагийн доод дүнгээр тэтгэвэр авч бна
Улсад тасралтгүй 26 жил 9сар ажиллаад хүүхдээрээ 2004 онд тэтгэвэрт гараад 50к нэмж энэ яасан байхав
Аав маань 1936 оны хүн б а 1965 онд барилын байгууллагад 1990 он хүртэл ажилаад 97он хүртэл тариа бригад ажиллаад 1997 онд тэтгэвэрт гарсан 50 000 нэмэгдсэн б а дахин шалгуураар б а
manai eej ulsad 35 jil ajilsan suvilagch hun getel erdoo 73k nemsen bna
Олон хүүхэдтэй , ажилсан жил нь бага ээжүүдэд хүүхдийн тоогоор ажилсан жилийг нэмэгдүүлэх хэрэгтэй.
1400000₮ цалингийн 45% нь 630000₮. яагаад 840000₮ болов. Тодорхой ажилласан жил, сарыг нь тооцож жишээгээ бич дээ. Яг 20 -30 жил ажилласан, 20-иос илүү ажилласан жилийг 1,5%-иар бодно гэдгээ тодорхой ойлгомжтой бичээч. 20 жилийн 7 жилийн цалингийн дундажын 45% уу? Үүнээс илүү %-иар бодох уу?
Битгий худлаа яриад байгаач улсад 26 жил татьар төлсөн иргэн 10 хувь 550.0 10 жил төлж 10 жил нөхөн олговор оор гарсан хүнээс бага байна.Булгантуяа гэж амьдралаас хол тасархай мэдлэггүй хэдэн хятад үг цээжилсэн тэнэг сайд ёстой самарлаадаа.Я марч тооцоо судалгаа байхгүй итгэлцүүр ярьсан сайд олон өндөр настанг улны эгнээнд орууллаа.
Булгантуяа чи одоо огцор.Эх орондор олон жил үнэнч хөлөлмөрлөсөн ахмадуудыг улныхны эгнээнд оруулчихаад итгэлцүүрийнхээ учрыг ч мэдэхгүй байж битгий худлаа хуцаад бай Ичээсэй
Булгантуяа бол дээд зэргийн тэнэг нэр хөөцөлдсөн хүн.Ядахдаа чи улсад олон жил ажилсан эрт тэтгэвэрт гараад хэлмэгдэж бага тэтгэвэр авч байгаа хүмүүсийнхээ тэтгэврийг судлаад нэмэхгүй яасан юм.Машинд хувь оруулаад автоматаар тооцсон тэтгэвэр.Монголын түүхэнд ахмадуудаа улныхны эгнээнд оруулсан хүн чамаас өөр байхгүй.үүний чинь хариуцлагыг чамаас нэхнэ.Огцор.
өнгөрсөн амьдарлаа сайн эрэгцүүлээ сүүлийн 5 жил наймай хийж хүн шулаж өндөр тэтэгвэр авсан бол нэмэгдэхгүй 30 40 жил зүтгэсэн иргэд яахав боломжийн нэмэгдэжээ
Тавь жаран оны хүмүүс жинхэнэ ажиллаж бсан хүмүүс малчин нь одоо ч малаа маллаад явж бхад яагаад бага бгаа юм муусайн малчид юугаа мэдэв гэж бодож бнуу
Энэ сүүлд тэтгэвэрт гараад 200 гаас 300.о нэмэгдсэн тэтгэвэр авагч нар бусдыгаа бодооч.Битгий худлаа сэвээд магтаад байгаач Цаана чинь олон арван жил хөдөлмөрлөсөн ахмадууд чинь 50.0 нэмэгдээд улныхны эгнээнд ороод ядарч байна
сарангэрэл улныхан гэж хэлээд огцорсрн.Энэ Булгантуяа бүр олон мянган ахмадуудыг улныхны эгнээнд оруулчихаад одоо зүгээр байх уу Огцор огцруул
Тийм шүү маш зөв тогтоосон улсад ажиллагүй хүмүүс л гомдоод байх юм.Өөрсдөа бараг ажиллагүй байж.хувь тэнцүүлсэн зарии нь сүүлд нөхөн төлсөн.улс бас хэдэн жил зүгээр өгөө биздээ.
би нөхөн даатгал төлөөгүй 30 жил улсад ажилласнаас 5 жил ньархиваас тушаал нь олдоогүй тул25 жил орсон 50000 л нэмэгдсэн бна
Би 3018 онд хүүхдээр 22жил 3сар ...тэтгэвэрт гарсан.Гэтэл 50.0төг-р нэмэх байтал,525.0төг-ний тэтгэвэрт 50.0төг нэмээд, 575.0 болмоор юм. 25.0 төг л нэмэгдсэн байхийм!!! Энэ арай биш байнаа.
Маргаад байх юм алга.
Эрдэнээгийн 10жил бодогдох ёстой.бүх үйлдвэр аж ахуйгаа устчихаад ажилласан жил гүйцэхгүй бхйна гэх.ард түмний буруу биш шүү.
Би улсад 23.8 жил ажилласан 2014 онд тэтгэвэрт гарсан 10 хувь нэмсэн
Миний ээж улсад 27 жил тасралтгүй ажиллсан өа үйлдвэрийн хэвийн бус нөхцөлд ажилласан. 50000 төгрөг нэмэгдсэн гэсэн. Бас и монголиа руу ороод тэтгэвэрт гарсан нөхцөлөө хархаар 5н хүүхэдтэй гээд эрт тэтгэвэрт гарсан гэж гарч ирдэг гэсэн. Уг нь тухайн үедээ үйлдвэрийн хэвийн бус нөхцөл гээд тэтгэвэрт нь гаргаж байсан. Энийг одоо юу гэж ойлгох вэ? Хаана хэнээс тодруулах вэ?
.ini eej 26jil hudaldaani baiguullagad ajillasan 50000 nemegsen baina 550090bolson yagad I gej bfa bol haanaas asuuh we
Тэтгвэр анх тогтоохдоо.алдаа гаргаж 7жил хасаж32100т тогтоосон.сая мэдээд өрөгдөл өгөөд.зассан дүн 367000 т.үүнии зөрүүг хэн хариуцах вэ.шв56052474.хохирогч
Ажилсан 7жил хасаж тэтгвэр тогтоосон. 321000т .одоо засаад 367000түүниц зөрүүг хэн төлөх вэ.Баян гол.н.д.хэлтэс үү.7жил 46000т хохирсон иргэнн.пүрэвсүрэн.
Улсад 25 жил санхүүч хийчхээд 10% нэмэгдсэн байна арай харамсалтай юм ямар сонин аргаар бодоод байна хүн бүд тэгш байж болдоггүй юм уу
Би улсад 26 жил ажиллаад тэтгэвэр тогтоолгосон анх 316 мянган төгрөгөөр тогтоолгосон нэмэгдээд 500 мянга болсон одоо 550 мянга болсон байна зарим улсад ажил хийгээгүй мөртлөө хувь тэнцүүлсэнээр тэтгэвэр тогтоолгосон хүмүүс 237 мянгаар нэмсэн бна энийг их гайхаж байна гомдолтой байна
60аад оныхон 2дахь удаагаа хэлмэгдэж байна.2системийнзолиос болсон хүмүүс ажиллаж байсан байгууллагууд нь хувьчлагдаж гэнэт ажилгүй болсон зүгээр сууж байгаад тэтгэвэр аваагүй тухайн үедээ эрч хүчтэй хөдөлмөрлөж байлаа
huvi tentsvvlsnihee tetgeverig yagaad 10’/, nemeed baigaag oulgosongvi ter vedee honon unjin jijvvr hiigeed undur l avch baisan sh dee arai l ylgavartai nemsun bishvv gomdoltoi bn ingej tetgever nemsen dvr esgeed baij bolomgvi baina 80-2000 onihon ter ved jinhene ajildag bsn shvv dee arai l bainaa Bulgantuya malaa ogtsor ymarch medleg alga chamd adil tegsh nemeh heregtei sh dee
ene odoo yaj nemeed bnaa dirinjloid bga ym uu araich dee Bulgantuyaa chi ogtsoroo ajlaa medehgvi bugluus bolhoor medlegtei chadvartai zaluuchuudaad zaigaa tavij ug medleg chadvartai zaluuchuud zunduu bgaa shvv
Үнэхээр хэдэн ахмадуудаар тоглож байнаа худлаа схем гаргаад фесс дээр тавьчихсан байсан бага доромжлоорой 50 мянгаар нэмчихээд ичихгүй гавьяа байгуулжээ сайдаа
Утгаар бол тэгмээр юм. 40 шахам жил ажилласан эмчийнх 50.000 нэмсэн бна. Учрыг нь олох хэрэгтэй бна.Ядаж 770.000 болмоор юм бна шүү дээ
1972оноос улсад ажиллаж 1978онд цэрэгт улиран ажиллаж 2003 онд тэтгэвэртэй гарсан тогтмол цалинтай хувь тэнцүүлж гарсан маш бага бодогдсон нэмэж явсаар 500 болсон улсад 32 жил өнөөдөр 550 ойлгохгүй л байна даа алга гэх үү ялгаж байна гэх үү
1972 оноос улсад ажиллаж байгаад 78онд цэргийн алба хааж улиран сууж 25 жил нийт 38 н жил ажилсан байна тогтмол цалин авдаг байх үед хувь тогтоож бага гарсан байдаг нэмэгдэж явсаар 500 болсон энэ 38 н жил үр дүн өнөөдөр 550.боллоо ойлгохгүй л байна даа дугаарлаад байгаа юм шиг
олон жил улсад хөдөлмөрлөсний тэтгэвэрийг нэмэх нь зөв. Энэ нь шудаога үйл ажиллагаа .
Олон жил улсад тасралтгүй ажилласан хүмүүсийн цалинг нэмэх нь. Баярлалаа
Хэт мушгин бусдыгаа доош нь бүү хийгээч . Олон хүүхэдтэй ажилласан жил нь 20 хүрээгүй иргэдийг хохь чинь гэж хэлэх гээд байна уу. Анхнаасаа яагаад 500000 авдаг хүний тэтгэвэр 126000 аар нэмэгдэнэ гэж юу тооцож мэдэгдсэн юм. Төрийн үг нь ийм хуудуутай байхад иргэд яаж төрөө хүндэтгэх юм яаж төрийн нэр хүнд өндөр байх юм. Төрөөс хулгай хийсэн хулгайчаас өрөвдөнө улны иргэдээ улам цааш нь түлхэнэ.
36 жил санхүүд ажиллаад 292000 нэмэгдсэн байхад улсад нэг ч ндш, хаоат төлөөгүй байж 260000 төгрөг нэмжээ, яаж амьдраад байнаа.ёооё
би 38ж9c21 хоног ажилласан ажиллаж байсан сүүлийн 20жил 1000 аас доож цамн аваагүй 2003 онд тэтгэвэрт гарсан 92.0 мянгааар нэмэгдсэн баина энэ шудрга ёс уу
Одоо тэтгэвэр нэмэх сургаар хамгийн багад нь ихээр их авдагт бага нэм гэсээр байтал халамжийн тэтгэвэртэй олон жил ажилласан хүмүүс адилхан болсон.Нийгэмийн даатгал төлсөн ажилласан жил хоёр харж итгэлцүүрээр нэмэх нь шударга
Миний ээж соёл урлагын баыгуулагад 37 жил хөдөө орон нутагт ажилласаны дотор 12 жилд нь даргын ажил хийгээд 550.000 төгрөгний тэтгэвэр авч байсан бол одоо 980.000 төгрөг болжээ. Баярлаад нойр нь хүрэхгүй байх шиг б.га даа
Миний ээж одоо 85 настай Улсад 25 жил ажиллаад 5 хүүхдээрээ тэтгэвэрт гарсан Тухайн үедээ 400гаран төгрөгний цалинтай байсан Сая 50000 нэмэгдсэн Өөрөө их гомдоодол гомдоллоод байсан Хөөрхий минь 1988 онд тэтгэвэрт гарсийн
Миний ээж улсдаа 25 жил нийтийн хоолны салбарт ажиллаад 5 хүүхдээрээ тэтгэвэрт гарсан 88 настай хөгшин 50000 нэмэгдсэнд гомдоллоодол байна
34 жил 3 сар 5 өдөртөй хүн 100000 төгрөг нэмээд байхдаа яахав дээ арай ч дээ та нараас авах гэж байгаа мөнгө биш улсад хадгалуулсан НДШ ээ хүүтэй нь бодож авъя.
Сумын Худалдааны байгууллагад эдийн засагчаар ажиллаж байхад минь хувьчлал нэрийн дор хувь хүнд дуудлага худалдаагаар өгчихөж билээ. Нөгөө Баяраа гуай бүх ах дүүгээ сумын ХБА ийг маань өөрийн болгоод бид ажилгүй үлдэж билээ. Ингээд л бид өмч хувьчлал нэрийн дор 60-аад оныхон бид чинь одоо байж байгаа нь энэ.
Би 2012 онд 37.5 жил ажиллаад тэтгэвэрт гарч 532000 ₮ авдаг байсан 2014 оноос өнөөдрийг хүртэл 9 жил багахан цалин авч НД төлж ирсэн юм нийт 45.5 жил ажиллаж байна Тэтгэвэр энэ хугацаанд нэмэгдсээр Сая нэг зуун ₮ болсон Гэтэл индексжүүлэхэд тэтгэвэр чинь буурч байна иймд одоо авч байгааг нь үлдээлээ гэнээ Тэтгэвэрт гарсан хүн НД төлөх хэрэггүй гэсэн үг үү эсвэл олон жил ажиллах хэрэггүй гэсэн үг үү
БИ МАЛЫН ЭМЧЭЭР АЖИЛЛАСАН ЦАЛИН 450 ТӨГ БАЙСАН ТОГТООСОН ТЭТГЭВЭР 350000 ТӨГ 21 ЖИЛЭЭР ТОГТООЛГОСОН ИТГЭЛЦҮҮРЭЭР БОДОЖ НЭМЭЭГҮЙ 10% НЭМЭГДЭЭД ОРСОН БАЙХ ЮМ ЯМАР УЧИРТАЙ ЮМ БЭ