СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-07-03

Баянзүрх дүүрэг 25 сая долларын хөрөнгө оруулалт татах санамж бичигт гарын үсэг зурав

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
10 сарын өмнө

Баянзүрх дүүрэг БНХАУ-ын Жунчен Гуофа технологи үйлдвэрийн компанитай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Баянзүрх дүүргээс дүүргээ 2030 он хүртэл хөгжүүлэх "Хөгжлийн зураглал" бодлогын баримт бичгийг иргэд, эрдэмтэн судлаач, шат шатны удирдлагуудын хамтаар боловсруулсан. Уг баримт бичигт Баянзүрх дүүргийг Үйлдвэрлэл инновацын төв, Ногоон агро парктай болох томоохон зорилтуудыг дэвшүүлсэн байдаг. Тэгвэл өнөөдөр энэхүү хоёр төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай 25 сая долларын хөрөнгө оруулалтыг татахаар БНХАУ-ын Жунчен Гуофа технологи үйлдвэрийн компанитай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Энэ үеэр Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга "Баянзүрх дүүрэг хөрөнгө оруулагчдад ээлтэй, бизнес эрхлэгчдээ дэмжсэн, иргэдтэйгээ эргэх холбоотой дүүрэг байя гэдэг том амбицтай. Энэ амбицаа ажил болгохын тулд бид бүх шатны төлөөлөгч, гишүүдтэйгээ уялдаатай ажиллаж чаддаг. Ингэсний үр дүнд өнөөдөр бид дэлхийн экспортын форумд оролцож буй БНХАУ томоохон компаниас хөрөнгө оруулалт татаж, эхний алхмаа амжилттай хийж чадлаа. Цаашид дүүрэгт тулгамдсан эрүүл мэнд, боловсролын салбарыг хөгжүүлэхийн тулд олон улсын байгууллага, гадаад харилцааны хүрээнд хамтарч ажиллах болно" гэсэн юм.

22 сая доллар нь Үйлдвэр инновацын төв төсөлд зарцуулагдана. Одоогоор энэхүү төслийн техник, эдийн засгийн урьдчилсан тооцоо, судалгаа гарсан. Төсөл хэрэгжсэнээр старт-ап компаниудыг бойжуулах ажил эрчимжиж, нэг компанийн таван үйл ажиллагааны чиглэл, системийг тус бүрд компани хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлж өгнө.

3 сая доллар нь Ногоон агро парк төсөлд зарцуулагдана. Одоогоор төслийн техник, эдийн засгийн урьдчилсан тооцоо, судалгаа гарсан. Төсөл хэрэгжсэнээр Баянзүрх дүүргийн иргэд, дүүрэгт сурч, боловсорч буй хүүхэд багачуудын хэрэглэж буй хүнсийг дотоодоос нь 100% хангаж, эрүүл чанартай хүнс хэрэглэх боломжийг олгож байгаа юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.