СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-07-03

"...Өнөрөөд зориулсан эвентэд урья"

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

"...АН-ын улс төрийн клубууд болон ҮБХ-ны гишүүдийг "Grand meeting" зөвлөгөөнд урьж байна" гэсэн зар өнгөрсөн долоо хоногт АН-ынхан дунд таржээ. Тэгээд "...Жич: Клубуудээс өгсөн нэрсийн дагуу  бүртгэлтэй хүмүүс оролцоно" хэмээжээ.

Гэхдээ зохион байгуулагчдын зүгээс АН-ын удирдлага, ҮБХ-ны гишүүд, УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд, дунд шатны ИТХ-ын төлөөлөгчид, улс төрийн клубуудэд харьяалал бүхий намын гишүүд, үзэл баримтлал нэгтэй нам бус төлөөлөл, эдийн засагчид, бизнесийн болон иргэний нийгмийн төлөөллүүдийн оролцуулахаа нэмж зарласан байна.

Уг уулзалт зөвлөгөөн нь "...Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, улс төрийн үйл явцад дүгнэлт өгч, АН-ын үзэл баримтлал, үнэт зүйлсийн эрхэм тулгуур болох хүний эрх, эрх чөлөө, бизнесийн эрх чөлөөнд тулгарч буй саад бэрхшээлийг даван туулах, тус нам шинэчлэгдэж сөрөг хүчний үүргээ хариуцлагатай гүйцэтгэх, бодлого, байр сууриа тодорхойлох асуудлаар улс төрийн клубууд, эдийн засагчид, баялаг бүтээгчид, иргэний нийгмийн санал бодлыг сонсож, олон нийтэд сурталчлан таниулах үйл ажиллагаа" гэж тайлбарлажээ.

Зөвлөгөөнөөр "Улс төрийн эстаблишмэнт ба АН-ын шинэчлэл", "Шинэ улс төр, залуучуудын оролцоо", "МАН: Ам ажлын зөрүү, алдагдсан он жилүүд", "Дэлхий ба Монгол" сэдвүүдээр хэлэлцүүлэг хийх юм байна.

Хамгийн гол нь дээр хэлсэнчлэн АН-ын энэ уулзалтыг хэн зохион байгуулж буй нь тодорхойгүй байгаа юм. Өөрсдөө "...Бид" гэж зарлаагүй. Лав АН-ын одоогийн удирдлагууд оролцоогүй байна. Харин даа. Тэгвэл энэхүү "Grand meeting" зөвлөгөөнийг Солонгост дууддаг "экс"-ийн зүгээс зохион байгуулж байгаа юм байна. Тодруулбал, .

Ер нь бол Лу.Гантөмөрийг АН-ын дарга болсноос нь хойш хоёр "экс" амар заяаг нь үзүүлэхгүй байгаа дуулддаг. .

Бас АН-ын дарга, УИХ-ын зургаан гишүүний санаачилсан "Нэг Монгол" хөдөлгөөний ард нөгөө "экс"-ээ байгаа гэж хардаж байгаа юм байна. Тиймээс .

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 3. ДАВАА ГАРАГ. № 131 (7116)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.