Бидний 1072 хувьцааг “Тавантолгой”-н хувьцааны жишгээр авч үзвэл, сарын дотор зөвхөн үнийн өсөлтөөс 7.3 сая төгрөг олох боломжтой байжээ.
Тавантолгойн бүлэг орд дээр “Эрдэнэс Тавантолгой”, “Тавантолгой”, “Энержи ресурс” гэсэн 3 хувьцаат компани үйл ажиллагаа явуулж буй. Эдгээрээс “Таван толгой”, “Энержи ресурс” хоёр Хөрөнгийн биржид бүртгэлтэй. “Тавантолгой” ХК-ий зах зээлийн үнэлгээ 2022 оны 11 дүгээр сард 400 тэрбум төгрөг болж буурсан бол хоёр сарын дараа 500 тэрбум төгрөг хүртэл, дахиад ганцхан сарын дараа 711 тэрбум төгрөг болтлоо өсөж байжээ. Тус компани нь дотоодын Хөрөнгийн биржид бүртгэлтэй бөгөөд орон нутаг болон нутгийн иргэд хувьцааг нь эзэмшдэг. Анх 2013 онд “Таван толгой” ХК-ий хувьцааг 2500 төгрөгөөр гаргаж байсан бол арван жилийн дараа 2023 оны 2-р сарын 27-нд 700 хувиар өссөн. 2023 оны нэгдүгээр сарын 20-нд нэгж хувьцааг 10840 төгрөгөөр арилжаалж байсан ба сарын дараа 6860 төгрөгөөр нэмэгдсэн.
Гэтэл бидний 1072 ширхэг хувьцааны үнийг 12 жилийн өмнө 933 төгрөгөөр тогтоосон, өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг нэмэгдсэнгүй. Төр засаг инфляцын өсөлт, үнийн хөөргөдлийг барихаасаа илүү “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцааны үнийг л 12 жил тогтвортой барьж чаджээ. Бидний 1072 хувьцааг “Тавантолгой”-н хувьцааны жишгээр авч үзвэл, сарын дотор зөвхөн үнийн өсөлтөөс 7.3 сая төгрөг олох боломжтой байсан байна. Энэ бол Хөрөнгийн биржээр дамжуулан хувьцаанаасаа олж болох орлого. Хувьцаанаас мөн ногдол ашиг гэж авна.
“Энержи ресурс” ХК нь 100 хувь үндэсний хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар 2005 онд байгуулагдан, 2009 оноос Ухаа худаг дээр олборлолт хийж буй. 2010 онд олон улсын зах зээл дээр буюу Хонг Конгийн биржид бүртгүүлж, хувьцаагаа гаргаснаараа Монголдоо анхдагч болж байсан.
Эдгээр компани хоёроос гурван жилийн дотор нүүрс баяжуулах үйлдвэр, 18MB цахилгаан станц, бусад хангамжийн систем, орон сууцны хороолол, сургууль, цэцэрлэг гээд хүмүүс ажиллах, амьдрах орчныг цогцоор нь байгуулж болдгийг харуулж чадсан. Нэг бүлэг орд дээр үйл ажиллагаа явуулж байгаа дээрх гурван компанийн үйл ажиллагаа болон үр өгөөж ийм ялгаатай байна.
“Эрдэнэс тавантолгой” ХК бол та бид хувьцааг нь эзэмшиж байгаа компани мөртлөө Хөрөнгийн биржид бүртгүүлээгүй. Айлаар жишээ татвал, нэг айлын гурван хүүхэд нэг тогооноос хоол идэхдээ ийм ялгавартай хоол идээд байна гэсэн үг. Аав, ээж нь хүүхдүүддээ ингэж ялгавартай хандаж болохгүй биз дээ?
Бидний 1072 хувьцаа яг юу болчихоод байгаа юм бэ?
Үндсэн хууль зөрчсөн хууль, тогтоолоор бид 1072 хувьцаа эзэмшиж байгаа. Эрдэнэсийн хувьцаа мөртлөө захиран зарцуулах эрхгүй, Хөрөнгийн бирж дээр бүртгэлгүй, зардал, ногдол нь бодогддоггүй, өмчлүүлж, барьцаалж болдоггүй. Үндэсний аудитын гаргасан тайлан дээр “нэгж хувьцааны үнийг 933 төгрөгөөр тогтоосон нь үндэслэлгүй байна. Үндэслэл байхгүй учраас нэгж хувьцаанд ногдол ашиг өгөх боломжгүй” гэсэн хэрнээ 2020 онд бидэнд 96 мянган төгрөгийн ногдол ашиг өгсөн. Энэ бол улс төрийн л тоглолт байсан. Бид хувьцаагаа зөвхөн эзэмшдэг учраас төр хэзээ ч буцаагаад авч магадгүй. Жишээ нь, зуслангийн газар эзэмшдэг бол голын эрэг, голдирол дээр, ой дотор байна гээд төр хураагаад авчихдаг. Хотын захиргаа сүүлийн гурван жилийн хугацаанд 6500 өмчлөлийн дулаан зогсоолыг газраа хурааж авлаа гээд л нэг ч төгрөгийн нөхөн төлбөр өгөхгүйгээр авчихсан байх жишээтэй. Эзэмшил, өмчлөл гэдэг хоёр үгний ялгаа энд л гарч байгаа юм.
“Эрдэнэс тавантолгой”-н гажуудлыг хэрхэн өөрчлөх ёстой вэ?
Эдгээр өөрчлөлтийг хийж чадаж гэмээнэ тус компанийн эзэн 3.4 сая монголчууд гүйцэтгэх удирдлагыг өөрсдөө томилдог болно. ТУЗ-өө ч сонгоно. Ингэхдээ аймаг, дүүрэг, хороо, сум, баг гээд өөр өөрийн орон нутагтаа хуралдаж, төлөөний хүнээ ТУЗ-д дэвшүүлнэ. Яагаад гэвэл 3.4 сая хүнийг нэг дор багтааж хуралдах газар байхгүй. Харин төр “алтан хувьцаа” буюу нэг хувийн хувьцааг эзэмшиж, хяналт тавина. Ийнхүү Үндсэн хуульд заасан “БАЙГАЛИЙН БАЯЛАГ АРД ТҮМНИЙ МЭДЭЛД БАЙХ” гэсэн заалт бүрэн утгаараа хэрэгжинэ. Ард түмний хэмээх “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг бид үндэстэн дамнасан корпораци болгохын төлөө зорих боломж бүрдэнэ.
Ж.ЦОЛМОН
АШУ-ы доктор, профессор
ШИНЭ намын дэд дарга
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Эрдэнэс Таван Толгойн хувьцааг ард түмэн эзэмшээд ашгаа, ноогдол ашгаа авбал сайн л байна. Харин улсын төсөвөө юугаар бүрдүүлэх вэ?
Татвар, торгуулиар л бүрдүүлж байгаа ш дээ. Эрдэнэсийн ашгийг эрх баригчид хувааж хүртэж байгаа. Нийт газрын 1 ч хүрэхгүй хувьд үйл ажиллагаа явуулж байгаа жижиг 5 толгойгоор Өмнөговь аймаг ямар их бүтээн байгуулалт хийж, улсын төсөвт ямар их мөнгө төвлөрүүлдэг гэж бодож байна
ЦААД САНЖИЙН БАЯРТАЙГАА ЭВСЭЭД ОРОЛДВОЛ ЭНЭ САНАА ЧИНЬ БҮТЭХ БОЛОВ УУ?
Баярын дуудлагын хүүхэн намын дэд дарга болжээ
Санжийн Баярын б..в хөхөгч авгай Эрүүлмэгдийн салбарыг самарсан одоо бас юу уул уурхай вэ!!!!Үөнаг Баяртайгаа там рүүгээ тонил түй .
С.Баяр Оюутолгойг нохойн замаар оруулсан. Одоо Цолмонтой нөхцөж, Тавантолгойг цөлмөх нь дээ.