СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-07-02

Ноолуурын судалгаа, шинжилгээний чиглэлээр Балба улстай хамтарна

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
10 сарын өмнө

Балба улс өөрийн пашмина ноолуурыг боловсруулах аж үйлдвэрийг хөгжүүлэхэд ноолуурын салбарын арвин туршлагатай Монгол Улстай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.

ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Балба Улсын Худалдаа, үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга ноён Мадху Кумар Марасини, Балбын Пашмина үйлдвэрлэгчдийн ассоциацийн ерөнхийлөгч ноён Вижой Кумар Дугар, Олон улсын худалдааны төвийн хөтөлбөрийн зохицуулагч ноён Видур Гимирэ  нарыг  хүлээн авч уулзжээ.

Балба улсын хүн амын 65 хувь нь хөдөө аж ахуйн салбарт ажилладаг, дотоодын нийт бүтээгдэхүүний 25 хувийг хөдөө аж ахуй бүрдүүлдэг бөгөөд нэхмэл даавуу, хувцас зэрэг текстилийн бүтээгдэхүүнийг Европын холбооны улс руу экспортолдог туршлагатай.

Балбын Пашмина үйлдвэрлэгчдийн холбооны ерөнхийлөгч В.Дугар, ШУТИС-ийн Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэнгийн Ноос ноолуурын сорилтын төвийн захирал Р.Бадмаанямбуу нар Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Цаашид хоёр тал урт хугацаанд ноос ноолууран текстилийн түүхий эд бүтээгдэхүүний судалгаа шинжилгээ хийх, мэдлэг туршлага солилцох, мэргэжилтэн солилцох, лабораторийн шинжээчийн анхан болон ахисан шатны сургалт явуулах, текстилийн инженерийн сургалтын чиглэлээр хамтран ажиллахаар болжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.