СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-07-01

“Үндэсний Мэтгэлцээний Лиг - 2023” реалити шоуны ялагчид маргааш тодорно

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
10 сарын өмнө

Улсын Их Хурлын Тамгын газар, “Тэнгэр” телевиз хамтран үндэсний хэмжээнд анх удаагаа зохион байгуулж буй “Үндэсний Мэтгэлцээний Лиг - 2023” реалити шоуны ялагчид маргааш тодрох гэж байна.

Тус шоунд 40 багийн нийт 200 залуу өнгөрсөн хоёр сарын хугацаанд оролцож, өрсөлдсөн. Тэд өнгөрсөн хугацаанд Боловсролын тухай хууль, нийслэлийн түгжрэл, Монгол Улсын гадаад бодлого, нийгмийн даатгал, үндэсний баялгийн сан, үндэсний үйлдвэрлэлийг хэрхэн оновчтой хөгжүүлэх зэрэг нийгэмд тулгамдаж, шийдэл хэрэгтэй, чухал сэдвүүдээс сонгон баримт нотолгоонд суурилсан мэргэжлийн мэтгэлцээн өрнүүлж, эцсийн шатанд шилдэг 20 залуус тунаж үлдээд байна.

Шоуны ялалтын төлөө гурван багийн шилдэг оролцогчид, дасгалжуулагчдын хамтаар финалын шатанд авлига хээл хахуультай тэмцэх, нийслэлийн замын түгжрэлийн шийдэл, Үндэсний баялгийн сангийн тэгш хуваарилалт болон төсөв, боловсрол, хүүхдийн мөнгө зэрэг сонирхолтой сэдвүүдээр бодлогын мэтгэлцээнийг хэрхэн өрнүүлэхийг та бүхэн ням гарагт “Тэнгэр” телевизээр хүлээн авч үзээрэй.  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.